Аваргуудын лигийн сугалаа тодорлоо

Twitter Print
2013 оны 12-р сар 17-нд 14:05 цагт
Мэдээний зураг,

Европын хөлбөмбөгийн холбооны /UEFA/ “Аваргуудын лиг”-ийн тэмцээний 2013-2014 оны улирлын хасагдах шатны сугалаа Швейцарийн Нион хотноо боллоо. Сугалаа ёсоор Английн “Манчестер Сити” Испанийн Каталон үндэстний бахархал “Барселона” багтай учраа таарлаа. Тун ширүүн тоглолт болох нь тодорхой гэж хөлбөмбөг сонирхогчид таамаглаж байна. Английн “Манчестер Сити” баг “Аваргуудын лиг”-ийн хасагдах шатанд анх удаа шалгарсан ч “Манчестер Сити” энэ жил тун давгүй тоглож байгаа юм. Харин “Барселона” энэ тэмцээнд дөрвөн удаа түрүүлсэн туршлагатай баг юм. 
Мөн Английн “Арсенал” өнгөрсөн жилийн “Аваргуудын лиг”-ийн аварга Германы “Байерн Мюнхен” багтай таарлаа. Бас сонирхолтой тоглолт болох нь. Өнгөрсөн жил энэ хоёр баг мөн л учраа таарч, “Байерн Мюнхен” хожиж байсан юм. 
“Челси” Туркийн “Галатасарай” багтай сугалаа таарлаа.  Тиймээс “Челси” багийн домогт хөлбөмбөгч Дидие Дрогба “Стэнфорд Бриж” цэнгэлдэхдээ, үнэнч хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө өрсөлдөгчийн хувьд хэрхэн тоглох нь сонирхол татаж байна. 

“Аваргуудын лиг”-ийн хасагдах шатны тоглолтууд ирэх оны хоёрдугаар сарын 18, 19 болон 25, 26-ны шөнө болох бол учраа багуудаа буулган авч, шөвгийн наймд шалгарах багийн сугалаа гуравдугаар сарын 11,12 болон 25,26-ны шөнө тоглогдоно. Ингэснээр шөвгийн найман багийн нэр тодорно. Шөвгийн найман баг дахин сугалаа татаж, тэмцээнээ үргэлжлүүлдэг учиртай. 2013-2014 оны “Аваргуудын лиг”-ийн шигшээ тоглолт Португалийн нийслэл Лисабон хотод болно. 

Сугалаа таарсан байдал: 

Манчестер Сити /Англи/ - Барселона /Испани/
Олимпиакос /Грек/ - Манчестер Юнайтед /Англи/
АС Милан /Итали/ - Атлетико Мадрид /Испани/ 
Байер Ливеркузен /Герман/ - Парис Сэйнт Жермен /Франц/
Галатасарай /Турк/ - Челси /Англи/
Шальке 04 /Герман/ - Реал Мадрид /Испани/
Зенит /ОХУ/ - Борусия Дортмунд /Герман/
Арсенал /Англи/ - Байерн Мюнхен /Герман/ 

Д. Энхнаран

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.