Монголын чөлөөт бөхийн холбоо гутамшигт байдалд орлоо

Twitter Print
2015 оны 05-р сар 09-нд 14:33 цагт
Мэдээний зураг,

Катарын Доха хотод чөлөөт бөхийн Ази тивийн аваргын тэмцээн үргэлжилж байна. Энэ удаа 23 орны 110 бөх өрсөлдөж байгаа юм. Өчигдөр эмэгтэйчүүдийн таван жингийн барилдаан болоход манай улсаас 63 кг-д Ц.Энхбаяр хүрэл медаль авчээ. Эмэгтэй найман жингээс долоод нь аваргууд тодорсон бөгөөд 75 кг-ын бөхчүүд өнөөдөр барилдана.

Манай улсын эмэгтэй бөхчүүд сүүлийн таван дэлхийн аваргаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл, нийт 12 медаль хүртсэн. Энэ бол чамлахааргүй сайн амжилт. Харин Олимпийн өмнөх жил болж Азийн аваргаас ганцхан хүрэл медаль хүртлээ. Дотоод үл ойлголцол, тамирчид хуурамч визтэй явсан зэрэг асуудлууд чөлөөт бөхийн холбоог гутамшигт байдалд орууллаа.

Эрэгтэйчүүд тал бүрэлдэхүүнтэй оролцож, Э.Бэхбаяр Катарт төрийн дууллаа эгшиглүүлсэн. Энэ нь чөлөөт бөхийн холбооны хариуцлагагүй дарга нарын нүүрийг бага зэрэг тахалж байгаа ч чухал мөчид тун хангалтгүй ажиллаж, Монголын чөлөөт бөхийн холбоо Дэлхийд ямар байдалтай үнэлэгдэж байгаа нь энэ өдрүүдэд харагдаж байгаа аж.

Одоо 2015 оны Азийн аваргаас Монголын бөхчүүд медалийн тоогоо нэмэх боломжгүй болсон. Иймд ирэх намар болох дэлхийн аваргад энэ хэвээрээ байвал Монголчуудын "Рио 2016" зуны Олимпийн наадмаас авах медалийн тоо багасах билээ. Буудлага, Жүдо бөх, Боксын төрөлд медаль авна гэж найдаж суугаа. Харин чөлөөт бөхийн тамирчид ард түмнийхээ итгэлийг дааж гарч чадах болов уу.

2015 оны чөлөөт бөхийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд медаль хүртсэн бөхчүүд

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.