Түрүү бөх гурван сая төгрөгөөр шагнуулах барилдаан эхэллээ

Twitter Print
2015 оны 05-р сар 09-нд 14:19 цагт
Мэдээний зураг,

МҮБХ-ны албан ёсны түнш, Монгол Улсын манлай үйлдвэр "Арвайн үндэс" компанийн нэрэмжит Монгол Улсын арслан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан "Бөхийн өргөө"-нд эхэллээ. Тус барилдааныг 1991 оноос хойш тасралтгүй зохион байгуулж ирсэн уламжлалтай юм.

Энэ удаа улсын арслан Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, улсын заан Б.Батмөнх, улсын харцага Бат-Орших, Цацабшир, Батболд, Даваабаатар, Алтангэрэл, Оюунболд, улсын начин Уламбаяр, Отгонбаяр, Амарзаяа, Цэрэнтоглох, Баасанхүү, Лха-Очир тэргүүтэй хүчит 224 бөх барилдаж байна.

Монгол улын арслан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаанд түрүүлсэн бөх гурван сая, үзүүрлэсэн бөх хоёр сая төгрөгийн шагнал өгөх билээ.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.