Баар цэнгээний газрууд 04:00 цаг хүртэл ажиллаж болно

Twitter Print
2020 оны 09-р сар 14-нд 16:00 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж, хуралдаанаар УОК-оос гаргасан шийдвэрүүдийн талаар мэдээллээ. Ингээд гаргасан шийдвэрийн талаарх мэдээллийг хүргэж байна. 

  • Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг аравдугаар сарын 31 хүртэл сунгалаа.  Ингэхдээ дотооддоо алдаагүй байгаа учир ААН-үүд, урлаг соёлын арга хэмжээ, худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллага, бүх шатны боловсролын байгууллага, сургалтын үйл ажиллагаа, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа хэвийн горимд шилжүүлж байна. 

  • Сургуулиудын үйл ажиллагааг энэ сарын 21-нээс хэвийн горимд шилжүүлэхээр болсон. Их дээд сургуулиудыг ирэх аравдугаар сарын 5-нд эхлүүлэх байсан бол есдүгээр сарын 21-нээс орохоор боллоо. 

  • Хилээ нээх болоогүй. Чартер нислэгүүд үргэлжилсэн хэвээр байна. Одоогоор 12 мянга гаруй иргэд ирэх хүсэлтээ өгөөд байна. 

  • Тусгаарлалтын хугацааг 21, 14 байсныг, гэртээ тусгаарлах 14 хоногийг цуцалж байна. 21 хоногийг дахин багасгаач гэсэн хүсэлт их ирдэг. Гэхдээ багасгах боломжгүй. Бусад улс орнуудад ихэвчлэн 14 хоногоос хойшхи илэрдэг учир тусгаарлалтын хугацааг 21 хоног хэвээр нь байлгана. 

Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-Хоёр настнуудын асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ? 

-80 мянга гаруй эцэг эхчүүд хоёр настнуудаа цэцэрлэгт өгөх боломжгүй учраас ажил хийж чадахгүй байна гэсэн гомдол их ирж байна. Тиймээс цэцэрлэгт хамруулах ёстой. Мөн цэцэрлэгийн хүртээмжээс шалтгаалаад Хүүхэд харах үйлчилгээнд өгч болно. 

-Баар цэнгээний газруудыг цагийг хэрхэн яаж зохицуулж байгаа вэ? 

-Буцаад хэвийн горимдоо шилжиж байна. Өмнөх шигээ 04.00 цаг хүртэл ажиллаж болно. 

 

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.