Даруухан Беларусь хэсгээ тэргүүлж эхэллээ

Twitter Print
2015 оны 05-р сар 08-нд 13:17 цагт
Мэдээний зураг,

2015 оны шайбтай хоккейн дэлхийн аваргын тэмцээн сонирхолтой үргэлжилж байна. “В” хэсэгт хэний ч таамаглаагүй Беларусийн шигшээ баг урд шөнө хүчирхэг АНУ-ыг хожлоо. Энэ удаагийн дэлхийн аваргад Канад, Швед, Швейцарь, Чех, Герман, Франц, Австри, Латви, Беларусь, Финланд, ОХУ, АНУ, Словак, Норвеги, Словени, Данийн шигшээ оролцож байгаа.

Урд шөнө Чех-Францыг 5:1, Швед-Герман 4:3, Беларусь-АНУ-ыг 5:2, Финланд-Словенийг 4:0-ээр буулган авсан. Харин өнөөдөр шөнө Чех-Австри, Герман-Латви, Словени-Норвеги, Дани-АНУ-ын багууд тоглоно.

Мөн “А” хэсгийг Канад 12, Швед 11, Швейцарь 8, Чех 7 оноотой, “В” хэсгийг Беларусь 10, Финланд, АНУ, ОХУ тус бүр 9 оноотой тэргүүлж байна. 1990 оноос өмнө хуучнаар ЗХУ-ын шигшээ хамгийн их түрүүлсэн байдаг. Харин сүүлийн 24 жилд Чех 6, ОХУ 5, Канад 5, Швед 5, Финланд 2, Словак 1 удаа дэлхийн аварга цол хүртжээ.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.