“Аялал жуулчлал ба ажил эрхлэлт-2015” хөдөлмөрийн яармаг болно

2015 оны 05-р сар 08-нд 09:06 цагт
Мэдээний зураг,

“Аялал жуулчлал ба ажил эрхлэлт-2015” хөдөлмөрийн яармагийн нээлт 05-р сарын 08-ны өдрийн 12.00 цагт нийслэлийн Засаг захиргааны 4-р байрны 2-р давхрын үзэсгэлэнгийн танхим буюу Улаанбаатар банкны шилэн цэнхэр байранд болох гэж байна.

Аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой оюутан залуус, идэвхтэй ажил хайгч иргэдийг эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу түр болон байнгын ажлын байртай болгох зорилготойгоор дээрх яармагийг зохион байгуулж байгаа ажээ. Мөн аялал жуулчлалын байгууллагуудад шаардлагатай мэргэжлийн ажилтнаа олоход нь дэмжлэг үзүүлэх, ажил олгогч, ажил хайгч иргэдийг холбох зорилготой тус хөдөлмөрийн яармагт нийслэлийн зургаан дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс оролцож, ажлын байраа нээлттэй зарлах юм байна.

Н.Уранзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.