Умард Солонгос их удирдагчынхаа дурсгалыг хүндэтгэн ёсоллоо

Twitter Print
2013 оны 12-р сар 17-нд 11:50 цагт
Мэдээний зураг,

Умард Солонгост өнөөдөр “Мөнхийн гэрэлт удирдагч” гэгддэг Ким Чен Ир нас барсаны хоёр жилийн ойд зориулан хүндэтгэл үзүүлэх ёслол боллоо. Нийслэл Пхеньян хотын төв дэх төрийн бунханы өмнө Умард Солонгосын мянга мянган цэргийн албан хаагч эгнээ сунган номхон зогсож өмнөх их удирдагчийнхаа гэгээн дурсгалыг хүндэтгэн ёслохын хамт түүний хүүд үнэнч зүтгэхээ батлан тангарагласан байна. 

Умард Солонгосын өмнөх удирдагч, генералиссимусын занданшуулсан шарилыг шилэн хоргонд байрлуулсан байдаг ба уг Мавзолейг Ким Чен Ун санаачлан түүний нас барсаны нэг жилийн ойн дээр байгуулж байсан билээ.  Ким Чен Ир 2011 оны арван хоёрдугаар сарын 17-ны өдөр зүрхний шигдээс өвчний улмаас нас барсаны дараа түүний «Бүх цаг үеийн аугаа удирдагч» гэсэн өргөмжлөл тэр даруй зүй ёсоор хүү Ким Чен Унд шилжин очсон юм.

Их Британийн ВВС агентлагын мэдээлж байгаагаар өөрийн хүргэн ах  Чан Сон Тэкийг хороосныхоо дараа удирдагч Ким Чен Ун  энэ тэмдэглэлт өдрийг ашиглан засаг төрийг өөрийн гараар атгаж байгааг ард олонд батлан харуулах гэсэн зорилго тавьж байгаа аж. Ким Чен Ун өөрийн хүргэн ахыг гурван үндэслэлээр эх орноосоо урвасан хэрэгт буруутгаж, өндөр дээд бүх албан тушаалаас нь зайлуулаад цазаар авсан. Түүнийг пулеметоор буудаж хөнөөсөн тухай одоо яригдаж байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.