Пентагон Сирийн босогчдыг сургах хөтөлбөр эхлүүллээ

Twitter Print
2015 оны 05-р сар 07-нд 12:12 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Батлан хамгаалах яам энэ долоо хоногоос Сирийн сөрөг хүчнийхэнийг сургах хөтөлбөрөө эхлүүлж байгааг Пентагон дахь эх сурвалжаараа дамжуулан CNN мэдээлжээ. Тус телевизийн мэдээлсэнээр, ойролцоогоор 400 цэргийн зөвлөх уг хөтөлбөрийн хүрээнд сөрөг хүчний дайчдыг бэлтгэх аж.

Харин Пентагонд нотолж байгаагаар, сургалтын хөтөлбөр "сирийн босогчдын хоцрогдсон" хэсгийг хамарч байгаа бөгөөд сургалт Турк, Иорданий нутаг дэвсгэрт явагдах аж. Сургалтын зорилго "Лалын улсын" эсрэг байлдааны ажиллагаа явуулахад оршиж байгаа бөгөөд CNN телевизийн мэдээлсэнээр, "Эхний 400 цэргийн сургагч дурьдсан газар нутгуудад очоод байгаа" гэнэ.

"Хөтөлбөрт оролцох хүсэлт гаргасан гурван мянган босогчдоос одоогоор 400 гаруй нь аюулгүй байдлын шаардлагыг хангаад байгаа бол тэднийг галт зэвсэгт, радио дамжуулах хэрэгсэлтэй харьцах, эмнэлгийн тусламж үзүүлэх, байлдааны ажиллагаа явуулах зэрэг бүх талын сургалтад хамруулж байгаа"-г CNN тэмдэглээд, сургалтад хамрагдсан дайчдаас ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийн эсрэг зэвсэг барин тэмцэх асуудал гарахаас болгоомжилж, сургалтын зорилго энэ биш гэж албаны хүмүүс мэдэгдсэн гэжээ.

АНУ сургалтад хамрагдсан дайчдад зэр зэвсэг, ачааны автомашин, холбооны хэрэгсэлээр хангахаар төлөвлөж байгаа аж. Харин жил тутам таван мянган дайчдыг сургахаар төлөвлөж байгаа уг хөтөлбөр Сирийн сөрөг хүчнийхэнд хангалтгүй санагдаж байгаа бөгөөд Вашингтоноос үзүүлж байгаа тусламж хурдан шуурхай бусын дээр маш бага хэмжээтэй байна хэмээн шүүмжилж байна. Сирийн сөрөг хүчний Үндэсний нэгдэл, хувьсгалт хүчний удирдагч Халед Хожа CNN телевизэд ингэж мэдэгдээд зогсохгүй "маш сул дэмжлэг үзүүлж байна", АНУ бидэнд хүнд зэвсэг техник, агаараас хамгаалах пуужингийн төхөөрөмж хүртэл олгох боломжтой гэжээ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • novsh gej

      (112.72.13.78) 2015-05-07 13:11
      • 0
      • 0

      novshiin amerik islamiin alan hyadagchdiig oorsdoo beltgej baina shuudee dainiig zogsooh talaar yu ch hiihgui dainiig orgojuulj hoorond ni alaltsuulah yum sedeh yumaa

      Хариулах

    • Зочин

      (202.21.106.147) 2015-05-07 13:00
      • 0
      • 0

      amerika chi hunii tsusand tsadah boloogui yu

      Хариулах

    • Зочин

      (202.21.106.147) 2015-05-07 13:00
      • 0
      • 0

      amerika chi hunii tsusand tsadah boloogui yu

      Хариулах

    • Зочин

      (202.21.106.147) 2015-05-07 13:00
      • 0
      • 0

      amerika chi hunii tsusand tsadah boloogui yu

      Хариулах