Та өнөөдөр сонгодог тоглолт үзэх бодолтой байна уу

Twitter Print
2015 оны 05-р сар 07-нд 12:00 цагт
Мэдээний зураг,

Тэгвэл Оросын хөгжмийн зохиолч, удирдаач, сурган хүмүүжүүлэгч, дэлхийн хөгжмийн нэрт зүтгэлтэн, сэтгүүлч Пётр Ильич Чайковскийн 175 жилийн ойн тоглолт өнөөдөр болох гэж байна.

Энэ жил түүний мэндэлсний 175 жилийн ой болж байгаа юм байна. Дэлхийн тэр дундаа Оросын хөгжмийн хүрээллийнхэн түүний 175 жилийг тохиолдуулан Чайковскийн бүтээлүүдийг эгшиглүүлсэн фестиваль, арга хэмжээ, тоглолтуудыг тавьсаар байгаа. Тэгвэл Монголынхоо сонгодог хөгжим сонирхогчиддоо зориулж Улсын Филармонийн Симфони оркестр Чайковскийн 175 жилийн ойг тохиолдуулж тоглохоор болжээ. Тоглолтыг Удирдаач СТА Д.Нямдаш удирдана. Чайковскийн симфони найрал хөгжимд зориулсан алдарт бүтээлүүд болох “5-р симфони”, “1812” удиртгал зэрэг бүтээлүүдийг та сонгох болно. Тоглолтыг ВИРТУОЗО академийн тэргүүн М.Цогбадрах тайлбарлан хүргэнэ.

Тоглолт: 05 сарын 07-ний 19 цагт Улсын Филармонийн танхимд

Дэлгэрэнгүй мэдээллийг: 70118012, 99045517, 99925074

Fb/Mongolian State Philharmonic

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.