“Гоёл-2020” наадмын топ моделиор Д.Долгион тодорлоо

Twitter Print
2019 оны 12-р сар 01-нд 10:26 цагт
Мэдээний зураг,

Монголын загвар зохион бүтээгчдийн ур ухаан, оюун билэг шингэсэн бүтээлүүдийг олон нийтэд танилцуулах  “Гоёл” наадам 32 дахь удаагаа болж өндөрлөлөө. 

Тус наадмыг угтсан  загварын долоо хоног  Блью Скай зочид буудалд эхэлж, шилдгийн шилдгээ Соёлын төв өргөөнд тодруулсан бөгөөд "Гоёл-2020" наадмын топ моделиор Д.Долгион өргөмжлөгджээ. Тэрээр “Энэхүү наадам бол Монголын загварын түүхэн дэх хамгийн том наадам. Тэр ч утгаараа энэ их нэр хүндийг дааж явах үүрэг хариуцлага надад оноогдлоо. Маш их баярлаж бас сандарч байна. Цаашдаа маш олон зүйлийг хийж бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн байна” гэсэн юм. 

Харин энэхүү наадмын хамгийн нэр хүндтэй шагнал болох дизайнер Д.Түвшин агсны нэрэмжит ГРАНПРИЙГ “Bortua” брэнд  хүртсэн юм. Тус брэнд нь өдөр тутмын, орчин үеийн шинж чанарыг агуулсан болон үндэсний хэв загвартай хувцаснуудаа  танилцуулсан ба үүнд X, XII зууны хувцас загварын чиг хандлагыг тусгаж өгснөөрөө онцлогтой. “Гоёл 2020” наадмын шилдэг загварын товчоогоор “Эвсэг” кашмер тодорсон юм. 

Д.Долгион зурган илэрцүүд

Топ моделиор 2016 онд Х.Уянга, 2015 онд Х.Бадамгэрэл нар шалгарч байв. 2017 онд шаардлага хангах хүн байхгүй гэсэн үндэслэлээр тодруулаагүй.  Харин 2018 онд Т.Халиунаа, 2019 онд Н.Сарнай топ моделиор тус тус шалгарчээ.

“Гоёл 2020” наадмын шилдгүүдийг танилцуулъя.

  • Тусгай шагнал "Алтжин" брэнд

  • Шилдэг мэйк ап артист “Кристал” салон Болор

  • Шилдэг Үсчин “Хос мастер” салон Эрдэнэбаяр

  • Гоёлын хувцасны Шилдэг дизайнер Болормаа

  • Үндэсний өдөр тутмын загварын Шилдэг дизайнер “Шилмэл загвар” компани

  • Өдөр тутмын хувцасны Шилдэг дизайнер Өнөржаргал

  • Үндэсний хувцасны Шилдэг дизайнер  “Эртний Монгол хийц” компани

  • Шилдэг загвар өмсөгчийн дэд байр Д.Дэлгэрмаа

  • Шилдэг эмэгтэй загвар өмсөгч Сайхантамир

  • Шилдэг эрэгтэй загвар өмсөгч Адьяасүрэн

  • Шилдэг Фото модель Д.Халиун

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.