Чөлөөт бөхийн холбоо тамирчдаа хөсөр хаясан уу

Twitter Print
2015 оны 05-р сар 06-нд 17:02 цагт
Мэдээний зураг,

Энэ өдрүүдэд Катарын Доха хотод чөлөөт бөхийн Азийн аваргын тэмцээн болж байгаа. Харин тэмцээний өмнө манай шигшээ багийн тамирчид визний асуудалд орж, өдгөө тал бүрэлдэхүүнтэй тивийнхээ аваргад оролцож байна.

Шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраа, 74 кг-ын тамирчин Д.Гомбодорж, 97 кг-ын тамирчин Д.Хүдэрбулга, 125 кг-ын тамирчин Н.Золбоо нар тавдугаар сарын 4-ний даваа гаригт Катарын виз зөрчилтэй хэмээн хил нэвтэрч чадаагүй. Мөн одоо тамирчид маань Бээжинд саатуулагдаж байгаа гэсэн мэдээ ирлээ.

Дээрх асуудлын талаар чөлөөт бөхийн холбоо ямар нэгэн тайлбар хийхгүй байгаа нь олны дунд эргэлзээ төрүүлж эхэлсэн. Харин Эрүүл мэнд, спортын яамны харьяа Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Үндэсний шигшээ багийн албанаас “Монголын чөлөөт бөхийн холбооноос асуудлын шалтгааныг тодруулсан эсэх”-ийг лавлахад, “Албан ёсоор уулзаж амжаагүй байна. Удирдлагуудыг нь ирэхээр тодруулна. Удирдах зөвлөлтэй нь уулзана” гэсэн хариулт өгсөн аж

Хэдийгээр гадаадын тэмцээн, уралдаанд оролцох, визний мэдүүлэх асуудлыг тухайн спорт холбоод хариуцан ажилладаг ч улсын зардлаар, улсын нэрээр явсан шигшээ багийн багш, тамирчдад асуудал тулгарч, хэн нэгэн хүний хариуцлагагүй байдлаас болоод гурвын гурван тамирчин тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжгүй болсон энэ нөхцөлд анхаарал хандуулах нь зүй ёсны асуудал билээ.

Гэтэл шигшээ багийн харьяат тамирчид хил дамжин саатуулагдаад хоёр хонож байхад чөлөөт бөхийн холбоо ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаа нь юуны учир вэ. Холбооны Ерөнхийлөгч Д.Дагвадорж Катарт, гурван тамирчин, нэг дасгалжуулагч нь Бээжинд хэд хонох бол.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.