ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин Хятадад айлчилж байна

Twitter Print
2023 оны 10-р сар 17-нд 09:54 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын нийслэл Бээжинд зохион байгуулагдаж буй "Нэг бүс-Нэг зам" санаачлагын олон улсын 3 дахь чуулга уулзалтанд оролцохоор БНХАУ-д айлчилж байна.

Оросын төрийн тэргүүний энэ удаагийн айлчлал нь Олон улсын эрүүгийн шүүхээс түүнийг баривчлах шийд гаргаснаас хойш гадаадын улс оронд хийсэн хоёр дахь айлчлал болж байгаа юм.

Ерөнхийлөгч В. Путины айлчлал мөн түүнийг дагалдаж яваа баг бүрэлдэхүүнээс харахад Кремль БНХАУ-д болж буй тус арга хэмжээнд чухал ач холбогдол өгч байгаа нь харагдаж байна.

Ерөнхийлөгч В. Путиныг ОХУ-ын шадар сайд, Гадаад харилцааны сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд, Тээврийн сайд, Сангийн сайд, Алс Дорнод, Арктикийн хөгжлийн сайд нараас гадна ОХУ-ын Төв банкны тэргүүн, Оросын төмөр замын холдинг, Сбербанк, Роснефть, ВТБ, Росатом, Газпром, Новатэк компаниудын удирдлагууд дагалдаж байна.

Бээжинд хийх айлчлалаасаа өмнө В. Путин Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ярилцлага өгсөн ба тэрээр уг ярилцлагадаа хоёр улсын хамтын ажиллагаа, "Нэг бүс-Нэг зам" санаачлагын ач холбогдлын талаар дурджээ.

Ерөнхийлөгч В. Путины туслах Юрий Ушаковын мэдэгдсэнээр БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпин маш завгүй байгаа хэдий ч Хятадын тал ОХУ-аас ирсэн баг бүрэлдэхүүнтэй ирэх лхагва уулзалт, хэлэлцээр зохион байгуулах ба хоёр улсын тэргүүн нар ганцаарчилсан уулзалт ч хийж магадгүй гэжээ.

Түүнчлэн уг чуулга уулзалтанд ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин гол зочны хувиар уригдаж, БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпин чуулга уулзалтыг нээж үг хэлсний дараа В. Путин үг хэлнэ гэдгийг Ю. Ушаков онцолжээ.

ОХУ-аас гадна уг чуулга уулзалтанд Унгар, Индонез, Аргентин, Тайланд зэрэг Еврази, Африк болон Латин Америкийн улс орнуудын төрийн тэргүүнүүд оролцох аж.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.