Өнөөдөр дэлхийн гэр бүлийн өдөр

Twitter Print
2018 оны 05-р сар 15-нд 09:27 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр дэлхийн гэр бүлийн өдөр. Гэр бүл нийгмийн хамгийн бага нэгж хэдий ч асар их үүрэг хариуцлага үүрч улс эх орны үндэс суурь нь болж өгдөг онцлогтой. Тийм учраас энэхүү хэлхээг бат бөх байлгах үүднээс НҮБ-ын ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хэлэлцээрээр 1994 оноос эхлэн таван cap болгоны энэ өдрийг "Гэр бүлийн өдөр" болгох тогтоол баталсан байдаг.

Энэ өдөр дэлхийн эрдэмтэн мэргэд гэр бүлд тулгамдаж буй асуудлаар илтгэл тавьж хэтийн зорилгоо тодорхойлдог юм. 

Энэ өдөр та бүхэнд "АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ БАЙХЫН 5 НУУЦ"-ыг хүргэж байна. 

Аз жаргалтай сайхан гэр бүлтэй байхын тулд чамгүй хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Гэр бүл гэдэг  нэг гэрт хамтран амьдрагсад биш. Бие биенээ ойлгож, хэрэгтэй үед дэмжлэг үзүүлдэг, үргэлжийн харилцан холбоонд оршдог онцгой нэгэн “нөхөрлөл” юм. Сайн гэр бүлийн “мөрдөх дүрэм” буюу жаргалтай гэр бүлийн эрхэмлэх  энгийн зарчмуудаас дурьдяа.

Гэр бүлийг чинь юу ч орлохгүй 

Энэ дүрмийг эрчүүд сайн ойлгох хэрэгтэй. Мэргэжил, албан тушаал, нийгмийн байр суурь гэр бүл үр хүүхдийг чинь орлоно гэж байдаггүй. Ямар ч хэцүү байсан энэ хоёрыг аль алиныг нь хослуулан амьдарч сурах хэрэгтэй. Албан тушаал дэвшиж, нийгэмд өөрийн байр суурьтай байхын тулд бас таныг хайрладаг гэр бүлтэй байх хэрэгтэй шүү дээ. 

Сайхан гэр бүл тэнгэрээс унаад ирдэггүй

Аз жаргалтай гэр бүл тэнгэрээс унаад ирдэггүй, зүгээр өөрөө бий болчихдоггүй гэдгийг эхнэр нөхрийн хэн хэн нь сайтар анхаарах хэрэгтэй. Хэн хэнээс чинь их хичээл зүтгэл, сэтгэл, ухаан шаарддаг. Ялангуяа бүсгүй хүнээс бүр ч илүү ур чадвар шаарддаг. 

Санал зөрөлдөх, маргаан гарахад бурууг нь эхлээд өөрөөсөө эрж хайгаарай

Гэр бүлийн хоёр маргалдахад нэг нь буулт хийх хэрэгтэй. Тэгээд ч өөрийнхөө буруугүйг нотлох гээд оролдоод эхлэх юм бол хэн нь ч буруутай болохыг хүсдэггүй. Тиймээс энэ бүх байдлын бурууг эхлээд өөрөөсөө эрж хайгаарай. Мэдээж бусдын буруу нүдний өмнө байдаг бол хүн өөрийн бурууг ил гаргахыг боддоггүй шүү дээ. Эхлээд өөрөө тайвшрахыг оролдох нь чухал байдаг. Харин дараа нь зохих арга хэмжээг авч болох юм.

Бүх зүйлд сэтгэл дундуур загнаж болохгүй

Энэ бол эзэгтэйд ихээхэн хамаатай. Бүх зүйлд сэтгэл дундуур, хямсгануур эмэгтэйд эрчүүд дургүй байдаг. Зарим эмэгтэйчүүд үргэлэ сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, үглэж байдаг. Энэ бол гэр бүлээ “сөнөөх” нэг шалтгаан юм шүү. Зөвхөн бүсгүйчүүд л гэр бүлийн, гоо сайханы болон бусад асуудлаар дүүрэн байдаггүй. Эрчүүдэд ч гэр бүлийн, эр хүний, ажил хэргийн түм буман асуудал байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. 

Чухал асуудлыг битгий ганцаараа, бие дааж шийдвэрлэ 

Гэр бүлтэй шууд холбоотой томоохон чухал асуудлыг ганцаараа толгой мэдэн шийдвэрлэх гэсний хэрэггүй. Гэр бүлийн асуудалд хариуцлагыг эхнэр, нөхөр хамтдаа үүрдэгийг бүү март. Та бүхэн хамтдаа нэг завинд сууж яваа гэдгээ санаж яваарай.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.