Монгол - Японы тоглолт “Их наран” улсад явагдана

Twitter Print
2021 оны 03-р сар 24-нд 14:43 цагт
Мэдээний зураг,

"Катар - 2022" ДАШТ болон 2023 оны Азийн Аварга Шалгаруулах Тэмцээний урьдчилсан шатны "Эф" хэсгийн 7 дахь тоглолтыг манай улс эх орондоо хүлээн авах байсан.

Харамсалтай нь цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор Улсын Онцгой Комисс болон Биеийн Тамир, Спортын Улсын Хорооноос тус олон улсын тоглолтыг Монголд хүлээн авах боломжгүй гэдэг хариуг өгсөн юм. Ингэснээр тус тоглолт Япон улсын Чиба хотноо 20 мянган хүний суудалтай Фукуда Дэнши Арена-д явагдахаар боллоо.

Тус тоглолтын өмнө манай шигшээ 03 сарын 25-ны өдөр Тажикстан улсын шигшээ багийн талбайд зочлон тоглоно.

А.Алт

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.