Даравч далдайж ирсэн зөрчилдөөн

Twitter Print
2015 оны 05-р сар 07-нд 16:06 цагт
Мэдээний зураг,

Украинд үүсээд байгаа иргэний зөрчил мөргөлдөөн адил хямрал удалгүй Казахстанд гарч болзошгүй тухай америкийн Washington Post сонинд гарсан нэгэн нийтлэлд онцолжээ. Сүүлийн үед казахууд эх хэлээ илүү эрхэмлэж, оросоор ярихыг үзэн яддаг болсон нь тус улсад одоо үндэсний цөөнхи болж үлдэж хоцорсон оросуудыг хяхан хавчих  үндэс болж байгааг Майкл Бирнбаум гэгч тэмдэглээд өнгөрсөн сарын 26-нд явагдсан Казахстаны ерөнхийлөгчийн сонгууль хамгийн сүүлчийн удаагийн улс төрийн тайван арга хэмжээ болсон нь тодорхой, Назарбаев одоо 74-тэй, харин түүний улс төрийн чиг шугамыг авч явах залгамжлагчийг өөрөө бэлтгээгүй учраас үндэстэн хоорондын (орос, казах) зөрчилдөөний аливаа илрэлийг ганцаараа цээж хаан зогсож  байна гэж бичжээ.

Уг нийтлэлийн мөрөөр казахын улс төр шинжээч Досым Сатпаевын тэмдэглэснээр, "Назарбаеваас хойш бид шилжилтийн үе шатанд орно, энэ нь маш осолтой үе шат" байх аж.

Харин Америкийн сонинд дурьдсан баримтаар бол Казахстанд оршин сууж буй нутгийн оросууд өөрсдийн хүнд нөхцөл байдлын тухай Москвад аль эрт мэдэгдэж, зохистой арга хэмжээ авч нөлөөлөхийг хүссэн байна. Харин Нурсултан Назарбаев үндэстэн ястан хороондын зөрчлийг газар авахуулахгүй "үндэсний хэт туйлширсан аливаа үзэл бодлын илэрхийлэл аль ч талаас гарсан бай хамаагүй, таслан зогсооно" (…не позволит развиваться этническим разногласиям и обещает "пресекать любые формы этнического радикализма, независимо от того, с какой стороны он приходит") гэж амласан байна. Гэвч түүний энэ амлалт нэг талаас оросуудад өгөөд байгаа сануулга, сүрдүүлэг мэт. Казахууд мэдээж оросуудыг өдөөн хатгаж, дарангуйлан дээрэлхэхээс буцахгүй бол оросууд хариуд нь үг дуугарах эрхгүй таг суух хэрэгтэй болж таарч байна. Казахууд өнгөрсөндөө зөвлөлтийн нэгэн бүгд найрамдах улс байсаар ирсэн, одоо төрөлх хэлээрээ ярихдаа хоёр үг дуугараад нэг орос үг хэрэглэдэг болсон хэрнээ орос хэлээр ярихыг үзэн яддаг болсон нь Төв Азийн цээжинд бүс нутгийг эзэлсэн нэгэн их гүрэн байсаар ирсэн мэт улс төр, үзэл суртлын эндүү бодлого барьж ирсэнтэй холбоотой байх. Ерөнхийлөгчийнхөө санаачилга, шаардлагаар улс орныхоо “түүхийг шинээр зохион бичиж туурвих” болсон Казахуудын авир маяг хөрш зэргэлдээ улсуудыг гайхашруулж, дургүйцэл төрүүлэх болсон аж.

Өнгөрсөн жил Орос, Украины хооронд ойлголцол бий болгох асуудлаар Белоруссийн нийслэл Минск хотод болсон нэгэн уулзалтын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин "Казахстан хэзээ ч төрт улс байгаагүй" гэж Нурсултан Назарбаевт хэлсэн нь нутгийн оросуудыг битгий дээрэлхээд байгаарай хэмээн сануулсан анхааруулга байж. Назарбаев үүнд жинхэнэ барьц алдан сандарч Гаалийн нэгдсэн холбооноос (Таможенный союз Белоруси, Казахстана и России) гарна гэж мэдэгдэж байсан удаатай. Өнгөрсөн нэгдүгээр сард тэрээр "Тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд аюул занал учруулж байгаа байгууллагын бүрэлдэхүүнд Казахстан улс цаашид багтаж байхыг би тэвчихгүй. Казахстан улсын тусгаар тогтнол, олон улсын улс төр, эдийн засгийн тавцанд байр сууриа эзэлж, цэцэглэн хөгжиж байгаа энэ үед "Юуны өмнө, тусгаар тогтнолоо хамгаалж, үүнд халдах өчүүхэн ч болов боломж олгохгүй байх ёстой" гэж тэмдэглэж байлаа.

Гэтэл Владимир Путин үүгээр зогсохгүй ”Назарбаев бол огт байгаагүй улс орныг цогцлоон бүтээсэн давтагдашгүй хувь тавилантай хүн. Харин хэн байсан, хэрхэн хаашаа явж байгаагаа үргэлж санаж явах хэрэгтэй” гэж хүртэл хэлсэн нь  хэрвээ асуудал үүсгээд байвал бидэнд “зохицуулж ядах зүйл байхгүй шүү” гэсэн үг мэт ажгуу.

Энэ явдал мэдээж Назарбаевыг түгшүүлсэн учир олон улсын тавцанд өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдал, тус улсын хойд хэсгийн газар нутгийг нөмрөн суурьшсан Орос гаралтай иргэдийн асуудал зэргийг эргэцүүлж, Оросууд Крымийг их Орост нэгтгэсэн шигээ Казахстаны газар нутагт үндэсний цөөнхи болоод байгаа орос иргэдийн эрх ашгийг хамгаалах нэрийн дор энэ нутаг усанд халдаж болзошгүй гэж үзэж байх магадлалтай.

Тиймээс “олгой хагарсан ч тогоондоо” гэдгийн үлгэрээр Назарбаев үндэстэн ястан хоорондын зөрчилдөөнтэй асуудлыг гадагшаа дэлгэлгүй нуун дарж ирсэн ч эцэстээ хүчрэхгүй байгааг илтгэх мэр сэр мэдээ баримт гарч байсныг бид өмнө нь мэдээлж байсан. Тэрээр ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсаныхаа дараа  тус улсад аж төрж буй бүх үндэстэн угсаатнууд өөр хоорондоо болон казахуудад чин сэтгэлийн талархал илэрхийлэх үндэсний талархалын өдөр бий болгох санаачилга гаргасан билээ. Казахстаны ардын Ассамблейн XXII их хурал дээр тэрээр балчир ахуй цагаа дурсаж, "Сталины дэглэмийн тэр он цагуудад бүхэл бүтэн улс үндэстнүүд манайд цөлөгдөн ирж байсан. Зөвхөн казахууд аж төрдөг байсан тал нутагт тэднийг авчирч галт тэрэгнээс шууд юу ч хоосон талд буулгаж байлаа. Казах гэр бүлүүд ядуу тарчиг амин зуулгаасаа илүүчлэн тэднийг шавар байшиндаа хүлээн авдаг байв.

Манайх хоёр өрөө байшиндаа гэхэд гурван хүүхэдтэй нэгэн гэр бүлтэй хамтдаа амьдрах болсон юм. Байшингийн буланд шахалдан суусан, өмссөн хувцас ядмаг, өлсөж ядарсан тэдний нүднээс эмээж, хулгасан айдас нэвт харагдаж байв. Тэд бидэнтэй хамт амьдарч, ажиллаж хөдөлмөрлөж эхэлсэн, насан туршдаа бидэнд талархаж, би тэдний хүүхдүүдтэй үерхэн нөхөрлөсөн билээ" хэмээн Назарбаев өгүүлээд " Казахстаны ардын Ассамблеи анх байгуулагдсан гуравдугаар сарын 1-ны өдөр бүх үндэстэн ястнууд өөр хоорондоо болон өгөөмөр сайхан сэтгэлээр энэ үндэстнүүдийг хүлээн авсан казахуудад талархах өдрийг тэмдэглэж байх нь зүйд нийцэх байх" гэж тэмдэглэж байв. Энэ бол үндэстэн хоорондын зөрчилдөөний асуудал өнөөдөр ямар хэмжээнд тавигдаж байгааг илтгэх тодорхой баримт мэт. 

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • бэнолл

      (59.153.112.207) 2016-07-11 21:35
      • 0
      • 0

      назараа өвөөгийн дараа юу болох вэ гэдэг хэцүү асуудал..........

      Хариулах

    • Зочин

      (180.235.186.92) 2015-05-07 22:15
      • 0
      • 0

      hudlaa kazakstand hurungu oruulsan humuusiin ihenh n orosuud yum bnlee bas kazakuud orostoi oirhon baisanaaraa aldaagui gedgee mash sain oilgoj yavdag yum bnlee ..... kazak tv uzeed oilgoj bolno yamar evtei saihan bgaag n

      Хариулах

    • Зочин

      (210.218.145.167) 2015-05-07 16:13
      • 0
      • 0

      Putin yag unen helsen bna.kazakuud hezee tort uls baiguulsan bilee? bidnii ovog deedes Mongolchuud l uls orniig ni baiguulj ogoo bizdee...getel odoo hasaguud yu gej bna? aan...

      Хариулах

    • zochin

      (112.72.13.86) 2015-05-06 21:20
      • 0
      • 0

      Het neg taliig barisan niitlel bn.

      Хариулах