Сүүлнээс тунгалаг цагаан тос хэрхэн гаргаж авах вэ

Twitter Print
2020 оны 04-р сар 07-нд 15:44 цагт
Мэдээний зураг,

Энэ аргаар гаргаж авсан тос хамгийн шимтэй, тэжээлтэй сүүлнийхээ уургийг нь бүрэн хадгалж чаддаг, халбагадаад уусан ч болдог цэвэр, үнэр багатай арга гэж өвөө маань зааж өгч анх сурч байлаа.

Нэгдүгээрт: Сүүлээ жижиглэн хэрчээд (гараараа маш жижиг татсан ч болно би бол машиндчихсан) жигнүүрэн дээрээ саванд хийж тавиад нээх их ширүүн биш галаар жигнэнэ. 

Хоёрдугаарт: Савлах шилэн саваа маш сайтар цэвэрлээд ариутгаарай.

Гуравдугаарт: Тос нь өөрөө бага багаар ялгараад гараад ирнэ. Дээрээс нь халбагадаад савлаад аваарай. Савалсан тосоо бүрэн хөртөл нь таглалгүй орхино. Хөрөөгүй байхад нь таглахаар амархан мууддаг. 

Энэ тоосоороо хоолоо хуурсан ч болно. Хүүхдүүдээ том бага гэлтгүй 7 хоногт 2 удаа тослоод байвал энэ ханиад томууны улиралд их дэмтэй байдаг санагддаг. 

Дархлааг нь дэмжээд өгдөг шиг байгаа юм. Сүүлний тос маханд нь шингэдэг. Шар тос ясанд нь шингэдэг гэж хуучны хүмүүс ярьдаг даа.

mongolcom.mn 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.