МҮОНТ-ийн шинэхэн захирал Д.Энхтуяа халагдах уу?

Twitter Print
2015 оны 05-р сар 05-нд 11:17 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр МҮОНТ-ийн эфирийн программыг өөрчилж, “Эрдэнэс Тавантолгой”-н захиалгат нэвтрүүлгийг MNB-ээр цацах гэж оролдсон МҮОНТ-ийн шинэхэн захирал Д.Энхтуяа ажлаасаа халагдах дээрээ тулаад байна.

Учир нь МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарь энэ сарын 3-ны өдөр батлагдаад, зоогдчихсон байсан эфирийн программыг эвдэж захиалгат нэвтрүүлэг гаргах гэж байсныг илрүүлсэн тухайгаа өөрийн “твиттер” хуудсаараа дамжуулан мэдээлсэн нь шуугиан тариад байна. МҮОНРТ-ийн Удирдах зөвлөлийг УИХ баталдаг. Тийм ч учраас дээрх хэрэгт ерөнхий захирал Ц.Оюундарь УИХ-ын дарга З.Энхболдыг буруутгаж байгаагаа цахим хуудсандаа ил цагаан илэрхийлжээ.

Өөрөөр хэлбэл “Хэвлэлийн эрх чөлөөний өдрийн “бэлэг”. “Эрдэнэс Тавантолгой”-н захиалгат нэвтрүүлгийг надад мэдэгдэхгүйгээр програм эвдэж Үндэсний телевизээр гаргахыг үзэв. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр супер сюрприз барьсан З.Энхболд, Д.Энхтуяа нартаа баярлалаа. Хэвлэлийн эрх чөлөөний талаар хэлэлцүүлэгт орж өдөржин ярьж явж ирээд эфирээ үзтэл Boom!. Зарлагдаагүй захиалгат нэвтрүүлэг. Байдал ийм л байна. “Олон нийтийн Радио, телевиз тэнцвэртэй мэдээлэл гарга” гэж З.Энхболд та дандаа хэлдэг. Хянах нэг арга нь хөтөлбөр батлах явдал. Дураар эвдээд байвал хянах аргагүй. Олон нийтийн Радио, телевизийн Удирдах зөвлөлийг УИХ баталдаг. Иймд Олон нийтийн телевизийн захирал эфир эвдэн дураараа загнасныг таньд дуулгах гэж хаягт тань mention хийсэн байгаа. Постууд үзнэ үү. Зарлагдсан хөтөлбөр гэдэг манайхны хувьд хууль. Эфирт гаргасан зөрчлийнх нь төлөө ажилтныг халдаг. Гэтэл зөрчих нь бүү хэл эвдэж. Нэг их чухал царайлаад олон улсын төлөөлөгчтэй хэвлэлийн эрх чөлөө ярьж байх хооронд халдашгүй хөтөлбөрт маань халдлага оржээ. Батлагдсан хөтөлбөрийг эвдэнэ гэдэг эфирийн хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үг. Ийм учраас хууль тогтоогч З.Энхболдын хаягт дурдсан юм” гэх зэргээр илт дургуйцсэн байдлаар өөрийн үзэл бодлоо цахим хуудсаараа дамжуулан илэрхийлсэн байна.

Олон нийтийн радио, телевизийн хуульд: -“Энэ хуулийн зорилт нь Монголын ард түмэнд үйлчлэх олон нийтийн радио, телевизийг үүсгэн байгуулж, түүний зорилго, зохион байгуулалт, үйл ажиллагааны зарчим, эрх зүйн үндсийг тогтоож, хөтөлбөрийн бодлогын үндсийг тодорхойлоход оршино” хэмээн заажээ.

Хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Олон нийтийн радио, телевиз энэ хуулийн дагуу байгуулагдаж, гагцхүү олон нийтийн эрх ашигт үйлчилдэг, тэдний өмнө хариуцлага хүлээж, хяналт дор нь үйл ажиллагаагаа явуулдаг ашгийн төлөө бус хуулийн этгээд мөн”.

Харин 4 дүгээр зүйлийн олон нийтийн радио, телевизийн үйл ажиллагааны үндсэн зарчмын 4.1-д “Олон нийтийн радио, телевиз үйл ажиллагаандаа хараат бус байх, бодит мэдээлэл олж авах иргэний эрхийг хүндэтгэх, олон ургальч үзэл, ил тод байдлыг эрхэмлэх, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн, улс төрийн намын эрх ашгийг бус нийт үндэсний эрх ашгийг дээдлэх үндсэн зарчмыг баримтална” хэмээн тус тус заажээ.

МҮОНРТ нь ард түмний өмч, бид хэнээс ч хараат бус үнэн бодит мэдээлэл авахын тулд бүх нийтээрээ мөнгөө төлж энэ байгууллагыг санхүүжүүлдэг. Хэн нэгэн эрх мэдэлтэн дур зоргоороо аашилж ард түмний тархийг угаах, цаашилбал үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх захиалгат нэвтрүүлэг хэзээ дуртай үедээ олон нийтийн телевизээр цацаад байвал бид юуны төлөө мөнгө төлж байгаагаа бодох хэрэгтэй болно. Үзсэн үзээгүй хамаагүй Монголын 3 сая иргэн энэ байгууллагыг оршин тогтнуулахын төлөө өөрийн хүч хөдөлмөрөөсөө илүүчлэх нь иргэний үүрэг гэж үзэн хураамжаа төлдөг. Энэ байгууллагын санхүүжилтийн 60 хувийг үзэгчдийн хураамж эзэлдэг. Юутай ч ашиг сонирхлын үүднээс албан тушаалаа урвуулан ашиглан эрх мэдэлтний “гар хөл” болсон МҮОНТ-ийн захирал Д.Энхтуяаг хуулийн дагуу ажлаас нь халах ёстой гэж олон нийт үзэж байна. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Уранзаяа, www.mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зочин

      (112.72.13.253) 2015-05-06 13:01
      • 0
      • 0

      .

      Хариулах

    • Эрүүл мэндийн онлайн зөвлөх

      (202.179.20.85) 2015-05-06 09:03
      • 0
      • 0

      Даралт бууруулж энерги тэнцвэржүүлэгч аппарат Артерийн даралтыг тэнцвэржүүлж, өвдөлтийг намдаана, толгой эргэх болон гар утас компьютор байнга хэрэглэдгээс үүсэх таагүй мэдрэмжүүдийг арилгана. Энэ хэрэгсэл нь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс ахуйд хэрэглэхэд найдвартай, чанартай гэж үнэлэгдсэн. Америк , Франц, Швейцар, Сингапур зэрэг орнуудад зохион байгуулагдсан үзэсгэлэнгээс 8 удаагийн гран-при шагнал хүртсэн. Үйлчилгээ: 1. Даралтыг зохицуулна. а. Толгойн хэсгийн цэгүүдээр б. Хоёр гарын хурууны үзүүрийн цэгүүдээр в. Зүрхний орчимд нөлөөлөх замаар г. Гарын бугуйн дээрх цэгүүдээр 2. Үс уналт халцралт уналтыг зогсоох, удаашруулах 3. Толгой өвдөлтийг намдааж тархины үйл ажиллагааг сайжруулна 4. хэсэг газрын өвдөлтийг намдаана 5. Арьс гоо сайханд таатай нөлөө үзүүлнэ Эрүүл мэндийн зөвлөх утас: 94448429.

      Хариулах

    • Зочин

      (43.242.243.31) 2015-05-05 22:24
      • 0
      • 1

      tv zahiral oorchilj bolno shd chi aj ahuigaa butetsee ynzalj arhichidaa hynaach oyundaria aa

      Хариулах

    • Зочин

      (112.72.9.22) 2015-05-05 15:07
      • 0
      • 1

      Энэ газар бүр өнгөрчээ.

      Хариулах