Ж.Мэндбаяр: Хадгаламж зээлийн хоршоог төрөөс албадан дампууруулахад 8,000 хүн хохирсон

Twitter Print
2015 оны 05-р сар 05-нд 09:39 цагт
Мэдээний зураг,

“Глоб кредит” хадгаламж зээлийн хоршооны дарга асан Ж.Мэндбаяр болон “Хохирогчдын холбоо”-ноос өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. “Глоб Кредит” ХЗХ-ны дарга асан Ж. Мэндбаяр бусдаас хадгаламж авах, бусдад орон сууц барьж өгөх, бонд худалдах нэрийдлээр залилан хийсэн гэсэн 3 хэрэгт буруутгагдан 2007 онд 10 жилийн чанга дэглэмтэй хорих ял шийтгүүлж байсан бөгөөд  Багануур дахь хорих ангиас 9 жилийн дараа суллагджээ. Тэрээр таван жил чанга дэглэмтэй, үлдсэн хугацаанд нь энгийн дэглэмтэйд хоригдож байсан юм. Анх Зүүнхараагийн чанга дэглэмтэй хорих ангид ороод дэглэм бууруулахаар өлсгөлөн хүртэл зарлаж тэмцэж байж энгийн дэглэмтэй хорих анги уруу шилжиж байсан. “Глоб Кредит” ХЗХ нийт 1233 хохирогчид 10 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн байдаг бөгөөд тухайн үед төрийн эрхийг атгаж байсан МАН-ынхан, шүүх,прокурортой нийлж зохиомол хэрэг үүсгэсэн гэж тэрээр үздэг.

Хэвлэлийн хурлын үеэр Ж.Мэндбаяр “2006 оны дөрөвдүгээр сарын 15-ны шөнө 02.00 цаг орчимд УМБГ-аас ажиллагаа явуулж, намайг шүүхийн шийдвэргүйгээр баривчилсан. Баривчлагааны дараа Ж.Мэндбаяртай холбоотой бүх хүний гэрээс хөргөгч, хивснээс эхлээд байшин, барилга, газар гээд бүх хөрөнгийг нь хураан авч, битүүмжилж улсын хөрөнгө болгосон байдаг. Уг хөрөнгө нийтдээ 27 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх байсан ч хоёрхон тэрбум болгон үрэгдүүлсэн. Манай хадгаламж зээлийн хоршоог Төрөөс албадан дампууруулахад нийт 8,000 орчим хүн хохирсон байдаг. Мөн Төр өөрөө хохирсон. Учир нь хадгаламж зээлийн хоршооны хохирогчдод хохирлын 50 хувийг буцаан олгосон байдаг. Гэвч Төрд өөрийн гэсэн мөнгө байхгүй. Төрийн мөнгө энэ ард түмний мөнгө шүү дээ. Үүнийг бүгд мэдэж байгаа. Энэ хохирлыг бид төлөх ёстой. Шүүхийн шийдвэр хүчинтэй байгаа. Гэхдээ би бүх ялыг 10 жилийн чанга дэглэмтэй хорих ангид биеэр эдэлсэн. Төлөхгүй ч байж болно. Шоронд дарамт бол байсан. Харин шүүх шинэчлэлийн хүрээнд дарамт байхгүй болсон. Энэ хэргийн улмаас Төр, иргэн, бас би бүгд хохирсон байгаа. Иргэдэд өгөх 10 тэрбум төгрөгийг энэ гурван тал нийлж, хамтарч барагдуулах ёстой. Яаж гэхээр, битүүмжилсэн хөрөнгийг хууль бусаар үргэдүүлсэн этгээдүүдэд хариуцлага тооцож, идэж уусан хөрөнгийг нь гаргуулах хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд бид Төрөөс мөнгө нэхэхгүй. Миний хөрөнгийг буцаагаад өгчих, бид нарын хөрөнгийг өгчих” хэмээн ярилаа.

Хадгаламж зээлийн хоршоодын дампуурлын улмаас "Баян-Өндөр сан", "Биз­нес кредит", "Бөөн цагаан нуур", "Бүтээн байгуулалт хөгжлийн сан", "Глоб кре­дит", "Гэр хорооллын ба­рилгажилт", "Европын хөг­жил", "Жигүүр инвест", "Зиб", "Итгэл сэтгэл ирээ­дүй", "Монгол торго", "Нью болор оргил", "Оюу алт", "Си Эм Си", "Хөрөнгө оруу­­лалт хөгжлийн сан", "Эрхэст инвест" зэрэг 29 хоршоо дампуурч, 9,300 орчим хадгаламж эзэм­шигч хохирсон байдаг. Хохирог­чид тэр үед эрх барьж байсан МАХН-ын үүдэнд олон сар өлсгөлөн зар­лаж, батлахыг нь урж, үсээ хусч тэмцлээ хур­цаар илэрхийлцгээсэн билээ. Үүний хүчинд тэд хохирлынхоо тавин хувийг эргүүлэн авсан ч үлдсэнийг нь одоо хүртэл авч чадаагүй байгаа юм. Уг хэрэгтэй холбогдуу­лан 43 тэрбум 606.5 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилсэн ч үүн дээр нэмэгдэх зээлдэгчийн авлагын 14 тэрбум төгрөг, 20 гаруй газар, таван лицензийг үнэлээгүй байдаг юм. 

Хохирогчдын эрх ашгийг хам­гаа­лах "Шударга төв" төрийн бус байгууллагын тэргүүн Х.Оюунцэцэг "1937 оны хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр одоо хүртэл ард түм­ний сэтгэлд байсаар байна. Тэр үед хайртай дотны хүмүү­­сээ алдсан хүмүүс өнөөд­рийг хүртэл төрдөө гомдсоор байгаа. Үүн шиг л үйл явдал битгий болоосой гэж хүсч байна. Мөнгөө алд­сан хохирогч­доос маш олон хүн сэтгэлээр унаж, амиа хорлож нас барсаар байна. Хохирогчид алдсан мөнгөө өнөөд­рийн төгрөгт шилжүүлж авахыг хүсээгүй. Тухайн үед алдсан мөн­гөө л тэр тоогоор нь авахыг хүсч байгаа. Энэ асуудлыг яаралтай хэлэлцэж, олон мянган хүнийг сэтгэлийн шаналлаас гаргахыг төр зас­гаа­саа хүсч байна" гэлээ. 

Тус байгууллагаас хохи­рогч­­дын дунд судалгаа явуул­жээ. Судал­гаанд хамруулсан 700 хохирогчийн гэр бүлд сэтгэл санааны хямралаас үүдэлтэй нас барсан, амиа хорлосон 59 тохиолдол бүрт­гэгд­жээ. Орон байргүй болсон 480, түрээ­сийн байраар хоног залгуулж байгаа 405 айл бай­гаа бол айлаар хэсч амьдар­даг 68, ах дүүгийн­дээ тол­гой хоргодсоор яваа 45 айл байгаа гэнэ. Хадгаламж зээлийн хор­шоонд мөнгөө хадгалуулах саналыг гэр бүлийнхэндээ анх тавьж, ах дүүсийнхээ мөнгө төгрөгийг цуг­луулж, байр саваа зарж мөнгийг нь нэмэрлээд хадгалуулсан ч ийнхүү алдсан иргэд одоо гэр бүлийнх­нийхээ дарамтад амьдарч, гэрээ­сээ хөөгддөг тохиолдол их байгаа юм бай­на. Үүнээс болж хоёр тийш болсон гэр бүл судалгаанд орол­цогч­дын 10 гаруй хувийг эзэлжээ. Хохирогчдын ихэнх нь буюу 311 нь дээд боловсрол­той хүмүүс бай­сан бол үр хүүхдийнхээ мөнгийг алдсан хөгшчүүл олон байгаа ажээ.

Н.Уранзаяа, www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Mr larry benson

      (41.203.71.180) 2016-07-11 08:18
      • 0
      • 0

      Та санхүүгийн асуудал бүх төрлийн байна уу? Та юу хийх төлөх туслах зээл хэрэгтэй өрийн? Та санхүүгийн хямрал байна уу? зээлийн бүх төрлийн зохицуулах бидэнд итгэж, доорхоос харна уу. Бид бөгөөд бүртгэл Харин албан ёсны 2% -ийн санхүүжилтийн компани, 6 сараас бага -аас 30 жил хамгийн их нэр томъёо. Бид 50 гаруй нь хамгийн багадаа 2000 сая хүмүүст зээл өгөх болно. * Дор үйлчилгээний төрөл бүрийн хангах Хувийн зээл (баталгаатай, баталгаагүй) * Бизнесийн зээл (Secure болон баталгаагүй) * Нүүр хуудас засвар * Зохион бүтээгч зээлийн * Credit Card * Орон сууцны зээлийн гэрлэлт Ийм хувьд * Эрүүл мэндийн зээл, Хэрэв та сонирхож байгаа бол .. Тэгэхээр манай и-мэйлээр дамжуулан буцаж бидэнд ирдэг үү larrybensonloancompany01@gmail.com Баярлалаа, бид бүрэн танд санал хэлмээр байна байна

      Хариулах

    • Mr larry benson

      (41.203.71.180) 2016-07-11 08:18
      • 0
      • 0

      Та санхүүгийн асуудал бүх төрлийн байна уу? Та юу хийх төлөх туслах зээл хэрэгтэй өрийн? Та санхүүгийн хямрал байна уу? зээлийн бүх төрлийн зохицуулах бидэнд итгэж, доорхоос харна уу. Бид бөгөөд бүртгэл Харин албан ёсны 2% -ийн санхүүжилтийн компани, 6 сараас бага -аас 30 жил хамгийн их нэр томъёо. Бид 50 гаруй нь хамгийн багадаа 2000 сая хүмүүст зээл өгөх болно. * Дор үйлчилгээний төрөл бүрийн хангах Хувийн зээл (баталгаатай, баталгаагүй) * Бизнесийн зээл (Secure болон баталгаагүй) * Нүүр хуудас засвар * Зохион бүтээгч зээлийн * Credit Card * Орон сууцны зээлийн гэрлэлт Ийм хувьд * Эрүүл мэндийн зээл, Хэрэв та сонирхож байгаа бол .. Тэгэхээр манай и-мэйлээр дамжуулан буцаж бидэнд ирдэг үү larrybensonloancompany01@gmail.com Баярлалаа, бид бүрэн танд санал хэлмээр байна байна

      Хариулах

    • Ocean Finance

      (197.210.173.64) 2016-04-27 06:46
      • 0
      • 0

      Хэрэв та өртэй байна та хувийн зээл хэрэгтэй юу? Хэрэв та бизнесийн зээл хэрэгтэй юу? .Бид хамгаалагдсан өгдөг 2% -ийн бага хүүтэй, барьцаагүй зээл дээр зээл өгч байна гэх мэт ямар ч цаашид бидэнд ирж байгааг хараач. Дэлгэрэнгүйг нь бидэнд и-мэйлээр одоо холбоо барина {oceanloanfirm@postribe.com}

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.7) 2015-05-09 00:38
      • 0
      • 0

      Мэндбаяр гэх энэ хүн тухайн үед гэмт хэрэг үйлдэж, шүүхээр тогтоогдсон тул хуулийн цээрлэл хүлээж , ялаа эдэлсэн тул одоо энэ хүнийг янз бүрээр чичлэх боломжгүй, тэгэх ч ёсгүй. Харин энэ хүний хэлсэн асуудал өөрөө маш ноцтой., хууль хяналтын байгууллагад байгаа ялзралын түвшинг, хууль хяналтын байгууллагад байгаа халдварт өвчнийг ил гаргаснаараа ноцтой юм. Чухам ийм учраас л хууль хяналтын байгууллагад хувьсгалт өөрчлөлт шинэчлэлт хийх шаарлдга амьдралаас урган гарч байна, тэр нь ч Мэндбаяр гэх энэ хүний хэлснээр төдийгҮй Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын өр төлбөрийг барагдуулах талаар унжирсан олон олон жилийн үйл явдлаас тод харагдаж байна...

      Хариулах