Шорон түрээслэж болох уу?

Twitter Print
2016 оны 03-р сар 06-нд 11:17 цагт
Мэдээний зураг,

Шорон түрээслэж болох уу гэвэл болдог юм байна. Норвеги улсын нутаг дэвсгэр дээр гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд хорих ялаа  эдлэх дараалал хүлээж байгаа аж. Учир нь тус улсад шоронгийн хүрэлцээ муу байгаа учир Швед улс туслахаар шийдэж, хоосон шоронгоо Норвегид түрээслүүлэх боломжтой гэж мэдэгджээ. Норвегийн Хууль зүйн сайд Андерс Анундсен тус улсын шорон хүрэлцэхгүй байгаагаас Шведийн шоронг түрээслэх болсон тухай тайлбарлахдаа, “Шоронд хоригдох ёстой гэмт хэрэгтнүүд дараалал хүлээн чөлөөтэй сэлгүүцэж байгааг цаашид тэвчиж чадахгүй” гэж онцолсон байна.

Энэ жил Шведэд гэмт хэрэгтний тоо цөөрч, нийт дөрвөн шоронгийн үйл ажиллагааг зогсоосон бол Норвегид эсрэгээр 12 мянга гаруй гэмт хэрэгтнээ багтаах шоронгүй байгаа аж. Тиймээс Швед улс “нэг сумаар хэд хэдэн туулай буудах” боломжтой байгаа бөгөөд үүнээс өмнө Бельги улс 2010 онд Шведийн Засгийн газарт шорон түрээслэх хүсэлт тавьж байсан билээ. Бельги улс тухайн үед Шведийн шоронд 500 хоригдол илгээж, түрээсийн төлбөрт 30 сая евро төлж байжээ.

Р.Этүгэн

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.