"Стандарт уулт”-ын горимыг зөрчсөнөөс амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна

Twitter Print
2019 оны 12-р сар 27-нд 16:00 цагт
Мэдээний зураг,

Уусан архиндаа хордож, хорвоог орхиод байгаа хүмүүсийн тоо нэмэгдээд байгаа тухай харамсалтай мэдээ байнга гарах боллоо. Хэрхэн амь нас эрүүл мэндээ хамгаалах талаар хэдэн үг нэмэрлэе.

Дэлхийн олон оронд хэрэглэсэн согтууруулах ундааны хэмжээг цэвэр спирт болгон хувиргаж, ойлгоход хялбар байдлаар харуулдаг. Түүний стандартийг "стандарт уулт” гэх бөгөөд улс бүрт харилцан адилгүй. Жишээлбэл, АНУ-д нэг стандарт уулт нь 14 гр цэвэр архи гэж үзэх бөгөөд энэ нь жижиг лонхтой шар айрагтай дүйцдэг. Тэгвэл Австрали, Шинэ Зеланд 10 гр, Дани 12 гр, Их Британи 8 гр, Японд 20 гр байх жишээтэй. Харин манайд бол стандарт уултыг хэтрүүлж орхиод байх шиг байна.

Дэлхий нийтэд амьдралын хэв маягтай холбоотой өвчний эрсдлийг нэмэгдүүлэх цэвэр архины хэмжээг өдөрт эрэгтэйчүүд 40 гр, эмэгтэйчүүд 20 гр-аас дээш хэмжээтэй хэрэглэхийг хэлдэг.

Цэвэр архи буюу алкохолийн хэмжээг (гр) яаж тодорхойлох вэ?

Уусан архины хэмжээ (мл) Х хатуулаг (%) / 100 Х хүндийн жин 0.8 = цэвэр архи (гр) гэж тооцоолдог.

Жишээ: нэг шил пиво (500 мл / спирт 5%)

Хэмжээ (мл) Хатуулаг (%) Хүндийн жин (Original gravity)
500 мл Х 0.05 (5/100) Х 0.8 = 20 гр

standart drinking зурган илэрцүүд

Тэгэхээр өдөрт ойролцоогоор 20 гр цэвэр архи уух нь уг нь бол зохистой хэрэглээ болно гэсэн үг. Үүнээс хэтрүүлбэл амьдралын хэв маягтай холбоотой элдэв өвчний эрсдэлд орж байна гэж ойлгох нь зүйтэй байх. Харин эмэгтэйчүүд болон өндөр настнууд эсвэл архи согтууруулах төрлийн бодис задлах чадвар султай хүмүүс (архи уусны дараа улайдаг хүмүүс) бол үүнээс бага хэмжээгээр хэрэглэх нь тохиромжтой болов уу. Насанд хүрээгүй хүүхдүүд, жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд бол архины төрлийн ундаанаас бүрмөсөн зайлсхийх шаардлагатай.

standart drinking зурган илэрцүүд

Маш энгийнээр ойлговол 5%-ийн 500 мл Сэнгүүр пиво бол нэгийг уухад л норм хэмжээндээ хүрч байна гэсэн үг. Гэтэл бид чинь нэг суудал дээр нэжгээд байтугайг уучихаад байгаагаа юу гэж ойлгох билээ. За ямар ч л байсан болохгүй юм байна гэдгийг сайтар ойлгоорой.

Нэгнийгээ архиар шахахгүй баяраа тэмдэглээрэй. Уусан нэг нь заавал хоол ундаар даруулга хэрэглээрэй.

Ойдовын Батгэрэл Ph.D

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.