С.Каррид аваргын бөгж авах үлдлээ

Twitter Print
2015 оны 05-р сар 04-нд 17:43 цагт
Мэдээний зураг,

Өнөө жил домогт тоглогч С.Керрын шавь нар олон гайхамшгийг бүтээлээ. “Голден Стэйт Уорерз” улирлын 82 тоглолтоос 67 хожил авч, өрнөд бүс төдийгүй NBA-ийн бүх багуудыг тэргүүлсэн. Мөн С.Карри “Бүх оддын тоглолт”-ын холын зайн шидэлтийн аварга болсон юм. Үүний зэрэгцээ улирлын хамгийн том шагнал “үнэ цэнэтэй” тоглогчоор шалгарах нь тодорхой болжээ. Өнөө шөнө түүнд шагналыг албан ёсоор гардуулан өгөхөөр болжээ. Энэ шагналын төлөө Л.Жеймс, Ж.Харден, Р.Уэстбрук нар өрсөлдсөн ч С.Карригийн өмнө гарч чадсангүй.

Тэрээр 1988 оны гуравдугаар сарын 14-нд Охио мужийн Акрон хотод төржээ. 2009 оны драфтын эхний бүсийн долоо дахь сонголтоор “Голден Стэйт Уорерз” багт ирсэн. Түүнээс хойш “Алтан мужийн дайчид”-ын төлөө тоглохдоо 2014, 2015 оны бүх оддын тоглолтын гишүүн, 2014 оны бүх NBA-ийн хоёрдугаар багт нэрлэгдэж, энэ улирлын холын зайн шидэлтийн аварга болсон. Мөн 2011 оны бүх оддын тоглолтын ур чадварын тэмцээний аварга, 2015 оны холын зайн шидэлтийн аваргаа тодорсон.

Харин энэ улиралд 23.8 оноо, 7.7 оновчтой дамжуулалт, 2 бөмбөг таслалт дунджилсан байна. 2014-2015 оны улирал бүхэлдээ түүнийх болоход ганцхан даваа үлдлээ. Энэ бол NBA-ийн аварга. “Голден Стэйт Уорерз” плей-оффын эхний шатанд “Нью Орлесн Пеликанс”-ийг 4:0-ээр хожсон бол бүсийн хагас шигшээд “Мемфис Гризлес”-тэй одоо тоглож байна

1987 оноос хойш NBA-ийн “Улирлын үнэ цэнэтэй” тоглогчоор шалгарсан сагсан бөмбөгчид

Улирал

Тамирчны нэр

Багийн нэр

Дундаж оноо

Дундаж самбар

86-1987

М.Жонсон

Лос-Анжелес Лэйкерс

23.9

6.3

87-1988

М.Жордан

Ч.Буллз

35.0

5.5

88-1989

М.Жонсон

Лос-Анжелес Лэйкерс

22.5

7.9

89-1990

М.Жонсон

Лос-Анжелес Лэйкерс

22.3

6.6

90-1991

М.Жордан

Чикаго Буллз

31.5

6.0

91-1992

М.Жордан

Чикаго Буллз

30.1

6.4

92-1993

Ч.Баркли

Финикс Санс

25.6

12.2

93-1994

Х.Олажувон

Хьюстон Рокетс

25.6

11.9

94-1995

Д.Робинсон

Сан Антонио Сперс

27.6

10.8

95-1996

М.Жордан

Чикаго Буллз

30.4

6.6

96-1997

К.Мэлоун

Юта Жаз

27.4

9.9

97-1998

М.Жордан

Чикаго Буллз

28.7

5.8

98-1999

К.Мэлоун

Юта Жаз

23.8

9.4

99-2000

Ш.О’Нил

Лос-Анжелес Лэйкерс

29.7

13.6

00-2001

А.Айверсон

Филадельфи 76

31.1

3.8

01-2002

Т.Данкан

Сан Антонио Сперс

25.5

12.7

02-2003

Т.Данкан

Сан Антонио Сперс

23.3

12.9

03-2004

К.Гарнетт

Миннесота

24.2

13.9

04-2005

С.Нэш

Финикс Санс

15.5

3.3

05-2006

С.Нэш

Финикс Санс

18.8

4.2

06-2007

Д.Новицки

Даллас Маверикс

24.6

8.9

07-2008

К.Брайант

Лос Анжелес Лэйкерс

28.3

6.3

08-2009

Л.Жеймс

Клевлэнд Кавалейрс

28.4

7.5

09-2010

Л.Жеймс

Клевлэнд Кавалейрс

29.7

7.3

10-2011

Д.Рөүз

Чикаго Буллз

25.0

4.1

11-2012

Л.Жеймс

Майами Хит

27.1

7.9

12-2013

Л.Жеймс

Майами Хит

26.8

8.0

13-2014

К.Дюрань

Оклахома Сити Тандер

32.0

7.4

12-2015

С.Карри

Голден Стэйт Уорерз

23.8

5.5

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.