Феодал Баясаагийн ярьсан 10 зүйл буюу Богд хаан төмөр замаа өөрсдөө барь, гүйцээ...

Twitter Print
2022 оны 12-р сар 20-нд 10:40 цагт
Мэдээний зураг,

Феодал Баясаагийн ярьсан 10 зүйл

Өнөөдөр “Бодь” группийн үүсгэн байгуулагч Баясгалан мэдээлэл хийлээ. Тэр “Бид 30 сарын дотор Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл төмөр зам тавина гэсэн. Бидний төлбөрийг 60 сарын хугацаанд төлнө гэсэн. Одоо таалагдахгүй байгаа бол мөнгөө авья, асуудалгүй, заавал 5 жил бидний мөнгийг гацааж яах гээд байгаа юм бэ” гэв. Баясаа улстөрч биш феодал ангийн төлөөлөгч учраас хэвлэл болон засаг гэсэн хоёр “заваан юм”-ны алинд нь ч тал зассангүй.

Феодал Баясаагийн ярианаас ярианаас дараах зүйлүүд тодорхой болов. Үүнд:

1. 2008 оноос эхэлсэн Тавантолгой Гашуунсухайтын төмөр зам гэсэн зааваарсан юмны концессийг анх “Энержи ресурс” авсан юм байж. Тэд ТЭЗҮ хийлгэсэн юм байж. 2012-2019 харин ч нэг заваарч өгчээ. ”Энжери ресурс” -ийн концессийг төрийн өмчит Монголын төмөр зам компанид шилжүүлжээ. Яагаав нөгөө шороо овоолдгийг чинь БНСУ ын Самсунг хэмээх компани гүйцэтгэж байж. Маниус нь Баттулгыг л очоод шороо овоолсон гэж бодоод байсан чинь Самсунг байж л дээ.

2. За тэгтэл өнөөх гүйцэтгэгч Самсунг гэдэг компанийг чинь нөгөө муу Баттулга биш “Энержи ресурс” өөрсдөө сонгосон шалгаруулсан болж таарав, төмөр зам барина гээд. Гэтэл төмөр зам барих концессын гэрээг Засгийн газар Энержи ресурсээс хурааж авсан атлаа нөгөө Самсунгийг нь, ТЭЗҮ-г нь өөрчилсөнгүй.

Ингээд 2014 онд Самсунг компанийн ганц нэг захирлыг барьж аваад АТГ шалгасан ч юу ч олоогүй тул 5 жилийн дараа тавиад явуулжээ. Уг нь бол Самсунгийн захирлууд “ Баттулга баагий биднийг хөлсөлж аваад... ингэж идэж уугаад... тэгж хусаад” гэж ярих байх гэж бодож л дээ. Гэтэл өнөөдүүл нь “Энержи ресурс биднийг сонгосон. Бид ч сайн, тэд ч сайн... ” гээд байсан тул арга буюу суллаад хөөж явуулжээ.

3. 2018 оноос эхлээд Засгийн газар төмөр замаа бариулах гээд Ази ч явав. Европ ч явав. Мөнгө олдоггүй ээ. Олон улсаас бонд босгох гэж үзэв. Босдоггүй ээ. Учир нь Эрдэнэс Тавантолгой компанид олон улсын аудит байсангүй. Гаргасан бондыг нь Монгол банк л худалдан авчээ. Хөөрхий Засгийн газар Хятадуудад санал тавив. “2013 онд манай “Энержи ресурс” гэдэг лаг компанийн хийсэн ТЭЗҮ- гээр Тавантолгой Гашуунсухайтын төмөр замыг бариаг өгөөч... гэхдээ тэр үеийн ханшаар шүү. Тооцоог нь нүүрсээр хийе“ гэхэд Хятад “тэнэгтээрэй... эхлээд бүх мөнгөө өгчих. Тэгвэл яахав бариад өгье” гэжээ.

4. 2019 он гайхаш тасарсан Засгийн газар дотоодын компаниудаа дуудав. “За муусайн феодалуудаа... төмөр замыг 30 сарын дотор барь. Нүүрсээр тооцоо хийе. Нүүрс өндөр өртөгтэй болоод ирвэл бага хэмжээний нүүрс өгнө, нүүрс хямдраад ирвэл их хэмээний нүүрс өгнө. Гэхдээ 60 сарын дотор бид төлнө. Гүйцээ... Бүх юм нууц” гэжээ.

5. 2019 оны 4 р сард төмөр замын ажлыг “Бодь групп” эхлүүлжээ. Нөгөө Тавантолгойгоос Гашуунсухайтын төмөр зам шүү дээ. Энэ айхтар төмөр замын анхны концессын эзэн “Энержи ресурс“ нээрээ 75 сая доллараа марталгүй Засгийн газраас авсан байгаа юм. Харин энэ дээр Феодал Баясаагийн ярианаас шулам Баясаа Засгийн газраас 267 км төмөр замд 276 сая ам доллар өгснөөс Энержи ресурс 75 ыг нь авсныг яагаад өдий болтол зарлаагүй юм бэ гэж гайхширсан шүү. За энэ ч яахав.

6. Бодь групп төмөр зам барих төслийн нийт санхүүжилт 792.2 сая доллар байж. Гэтэл нэмээд 80 км төмөр зам бариулна гээд 213 сая долларын өртөг нэмж нийт өртөг 1 тэрбум 5 сая доллар болжээ. Энэ төсвийг Зам тээврийн яам баталжээ. За ингээд Бодь групп 2020 оны 3 р сард ажлаа эхэлж дээ...

7. Феодал Баясаагийн гомдоод байгаа нэг зүйл бол “Өө та нар надаар 1 км төмөр замыг 1 сая 46 мянган доллараар бариулчихаад одоо болохоор 5 сая доллар гээд байхдаа яадаг юм. Нэгдүгээр зэрэглэлийн төмөр замыг дэлхийд байхгүй хямдхан бариад хаясан байтал яаж байна аа... Би нийт 6 багц ажил хийсэн. Төмөр зам, дохиолол, барилга байгууламж, эрчим хүч, хөдлөн бүрэлдэхүүн, машин механзм...гээд. Энэ бүхнийг нийлүүлсэн үнийг ганцхан төмөр зам дээр гээд гүтгэчихлээ ш дээ...” Үнэн л дээ. Баясаа л хэлж байгаа болохоос. Шалдан төмөр зам 1 км нь 474.2 сая доллар юм байна. Төмөр замын дэлгэмэл урт нь 324.5 км. Тооны машин дээр хийхээр 1.46 сая доллар.... хэхэ. Тэгэхээр одоо АТГ -ын юмаа ойлгодоггүй байцаагч нар уу эсвэл Нямбаатар сайд бодоод км нь 5 сая доллар гээд байна уу. Эсвэл тоо бодож чаддаггүйгээрээ алдартай манай хэвлэлийнхэн үү...

8. Төмөр зам бариулсныхаа төлбөрт Эрдэнэс Тавантолгой компаниас нүүрс авах бартерийн гэрээ. Одоо манай хэвлэлийнхэн “Бодь групп тонн тутмыг нь 60 доллараар маш хямдхан авч байна, алнаа муусайн нүүрсний хулгайчийг...“гээд байгаа шүү дээ. Гэтэл улирал бүрд зарлагддаг өөр өөр үнээр авах юм байна. Гэхдээ хамгийн хорлонтой нь зах зээлд нүүрсний үнэ өсвөл “Бодь” бага хэмжээгээр л авна. Харин нүүрсний үнэ унавал “Бодь”-д их хэмжэээгээр шахаж бартераа ахиу тооцно гэсэн гэрээ.

9. Төмөр замын царигийг Баясаа феодал маш сайн ойлгожээ. Манайх нарийн царигаар төмөр зам барьсан бол Хятадын төмөр замтай уулзаад л ямар ч ачаа буулгалтгүйгээр сум шиг харваад л ордог гэж боддог мангуунуудад сайтар тайлбарлав. Өргөн байна уу, нарийн байна уу гадны хөдлөх бүрэлдэхүүнийг Хятад улс заавал буулгаж ачдаг юм байна ш дээ. Бүр хөдлөх бүрэлдэхүүнийг нутаг руугаа орсон тохиолдолд олон улсын төмөр замын гэрээ ёсоор цаг тутамд 1.1 шейвцарь франк төлдөг. Манай улсад орж ирсэн хөдлөх бүрэлдэхүүнийг ч манай улс ингэдэг юм байж. Харин манайх нарийнаар барьсан бол дотооддоо л хоёр өөр царигтай төмөр замтай болж ядуу дээрээ ядаргаа болох байжээ. Өргөн байна уу, нарийн байна уу тэр байтугай гурвалжин, дөрвөлжин царигтай байсан ч Хятадад түй ч хамаагүй юм байна гэдгийг ойлгож авлаа.

10. Феодал Баясаа бас нэг зүйл дээр гомджээ. “Би 30 сард төмөр зам барина. Санхүүжилтээ 60 сард авч дуусна. Нийт 829 сая долларын төслөөс 400 сая доллартай тэнцэхийг нь Засаг бэлэн мөнгө болон нүүрсээр төлсөн. Одоо Засгаас 270 гаруй сая долларын авлагатай байтал юун нүүрсний хулгайч вэ... Хэн та нарыг манайтай байгуулсан гэрээгээ нууцла гэсэн юм бэ. Би лав тэгээгүй. Бодь ерөөсөө одоо мөнгөө авья..Тэр Богд хаан төмөр замаа өөрсдөө барь... гүйцээ...“ гэв.

Л.Мөнхбаясгалан

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR. PRADHAN

      (197.211.53.126) 2023-06-03 14:00
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах

    • DR. PRADHAN

      (197.211.53.126) 2023-06-03 14:00
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах

    • Зочин

      (103.57.92.236) 2022-12-24 21:20
      • 0
      • 0

      За

      Хариулах