iPhone утсыг заримдаа унтраах хэрэгтэй, яагаад гэдгийг нь мэдэх үү

Twitter Print
2020 оны 09-р сар 19-нд 11:54 цагт
Мэдээний зураг,

Ухаалаг утас унтраах болон системийг дахин шинээр ачаалал хийгээгүйгээс үүдээд зарим нэг доголдол ихээр гардаг. Ихэнх iPhone утас унтраагүйгээс болоод гацах ашиглаж байгаа апп өөрөө гарах үе олонтой тохиолддог.

Тус тохиолдлууд гарах энэ үед та юу хийх талаар мэдэхгүй ямар нэг арга хэмжээ авч чадахгүй байдаг уу. iPhone утас системээ унтрааж асаасны дараагаар ажиллах процесс илүү хурдан болох мөн мэдэгдэхүйц байдлаар өөрчлөгдсөн байдаг байна. Тодруулбал систем дээрх чухал үйлчилгээ үзүүлдэг сервисүүдээс хамаарч систем хааяа доголдож байдаг бөгөөд энэ нь утасны санах ойноос хамааралтай байдаг гэнэ.

Тухайн утасны санах ой дүүрсэн үед ачааллах нь удаашрах апп гацах гарах гэх мэт олон төрлийн хүндрэлүүд гардаг байна. Энэ үед зөвхөн тухайн утасыг унтраагаад асаах үед санах ой нь шинээр эхлэх болохоор илүү хурдан ажиллах боломж олгодог байна. Нэгэнт санах ой дүүрсэн мөн хэт их ачаалалтай байх үед унтраах нь хамгийн зөв сонголт бөгөөд та multitasking дээрээс хэрэглэж байгаа бүх аппаа гаргасан ч зарим үед үр нөлөө байхгүй байдаг. Харин зөв дарааллын дагуу iPhone утсыг унтраах үед систем бүрэн хэвийг ажиллах боломжтой болж ирдэг.

Image result for iPhone утсыг заримдаа унтраах хэрэгтэй байдаг яагаад гэдгийг нь мэдэх үү ?

iPhone - г хэрхэн зөв унтраах хэрэгтэй вэ ?

Алхам 1 : Settings апп дээр ороод
Алхам 2 : General дээр дарж ороод
Алхам 3 : Хамгийн доор Shut Down байгаа дээр нь дараарай

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.