Глобал Монтисоринг цэцэрлэг: Энэ үйлдэл нь санаатай байгаагүй

Twitter Print
2019 оны 11-р сар 11-нд 17:08 цагт
Мэдээний зураг,

Унтсангүй гэх шалтгаанаар гурван настай охины гарыг түлсэн хэрэг Глобал Монтисоринг цэцэрлэгт гарсан билээ. Уг мэдээллийг хохирогч охины эмээ нь олон нийтэд мэдээлсэн юм.

Тэгвэл тус цэцэрлэг ч мөн өөрийн албан ёсны хуудастаа мэдэгдэл гаргасан бөгөөд уг хэргийг үгүйсгээгүй байна. Тодруулбал, "Нийгэмд албан бус, сөрөг мэдээллийг санаатайгаар тарааж дур зоргоороо бичиж бусдын анхаарлыг өөртөө татаж байгаа Х-ийн аав ээж, эмээ өвөө нарт хариу хүргүүлж байна.

1. Эцэг эх, эмээ нь хувийн цэцэрлэгтэй ч манай цэцэрлэгт хүүхдээ явуулдаг нэг айлын хоёр аутизмтай хүүхэд энэ цэцэрлэгт бэлтгэл болон дунд бүлэгт хоёр дахь жилдээ суралцаж байгаа нь үнэн.

2. Тус цэцэрлэгийн нэрийг гутаан дорожилж Америк явж эмчлүүлэх эмчилгээний зардал /ээж нь/ нэхсэн, дараагийн уулзалтаар Солонгос улсад эмчлүүлэх зардлыг /аав нь/ нэхсэн боловч бид шийдэж өгөх боломжгүй тул ийм мэдэгдэл цацсанд харамсаж байна. Энэ үйлдэл нь санаатай байгаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Тухайн үеийн камерийн бичлэг эцэг эхэд нь өгч явуулсан болно. Бид үүнийг шалгуулахаар хуулийн байгууллагад хандах болно” гэсэн байна.

Өмнө нь охины эмээ нь "Миний зээ охин Глобал Монтисоринг цэцэрлэгт явдаг. 11 сарын 5-ны  өдөр унтаагүй гээд индүүний өрөөнд оруулан гарыг нь ийм болтол нь түлсэн байна.  3 настай охинд минь ариа хатуу шийтгэл байна шүү дээ. Өнөөдөр Улсын цэцэрлэгт орон тоо байхгүй, хувийн цэцэрлэг нь өндөр төлбөртэй ч ийм эрсдэл дагуулж буйд харамсаж" буйгаа фэйсбүүк сүлжээнд бичсэн байсан юм.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.