Энэтхэг улсад зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан банк ажилладаг

2015 оны 05-р сар 04-нд 09:31 цагт
Мэдээний зураг,

Энэтхэг улс нь дэлхийд хүн амаараа хоёрт бичигддэг. Мөн эдийн засаг, цэрэг армийн хүчээрээ сүүлийн үед эрс хүчирхэгжиж байгаа. Тус улсын Засгийн газар тэрбум хол давсан хүн амын хэрэгцээ шаардлага, бусад зүйлсийг зөв зохистой явуулах шаардлага зүй ёсоор гарч буйг мэдэгдэж байсан.

Мөн эмэгтэйчүүдийн эрх Энэхэгт маш их зөрчигддөг. Иймд зөвхөн эмэгтэй хүнд зориулсан банк нээгээд багагүй хугацаа өнгөрчээ. Үүнийхээ гол зорилгыг “Эмэгтэйчүүдийн санхүүгийн хараат байдлыг шийдвэрлэх, тэдэнд нэрийг данс нээх, орон сууц, бизнесийн зээл олгох” гэж тус улсын банкны эздийн холбоо хэлж байлаа.

Үүний зэрэгцээ эмэгтэйчүүдэд зориулсан банк нь Энэтхэг бүсгүйчүүд санхүүгийн чадвараа дээшлүүлж, мөнгө санхүүгийн асуудалд нөхрөөсөө хараат бус байх боломжийг олгож байгаа гэсэн юм.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.