
АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв (NASA) хиймэл дагуулаас авсан мэдээллийн дагуу 2010 онд Өмнөд туйлд Цельсийн шаталбараар -93,2 хэм хүртэл хүйтэрснийг тогтоожээ.
Үүнээс өмнө тэмдэглэгдсэн мэдээллээр бол дэлхийн хамгийн их хүйтрэлт 1983 онд мөн Өмнөд туйлд болсон бөгөөд хуучин ЗХУ-ын судалгааны баг -89,2 градуст хүрч хүйтэрснийг тогтоосон юм.
Харин эх газарт буюу Сибирийн бүс нутагт 1892 болон 1933 онуудад хамгийн их -67,8 хэм хүрсэн хүйтрэлт болж байжээ.
Хиймэл дагуулаас хийсэн судалгааны дүнг тухайн газар оронд хэмжилт хийн баталгаажуулах боломжгүй тул НАСА-гийн судалгааны үр дүнг одоогоор албан ёсны бүртгэлд оруулах боломжгүй аж.
Р.Этүгэн

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505