
ТЭСВЭР ХАТУУЖИЛТАЙ БАЙ
Өөрийн амьдралаа өөрчлөх хамгийн шилдэг арга бол өдөр бүр өөрийн бодол санаа, сэтгэл, үг, үйлдлээ эерэгээр өөрчлөх. Энэ дэлхий ертөнц дээрх юм бүхэн маш энгийн дүрэм журмын дагуу ажилладаг.
1. Эрт босох
Амжилтад хүрсэн бүх хүмүүс эртэч байдаг. Эрт босоход ямар нэгэн ид шидийн зүйлс тохионо. Энэ үед дэлхий ертөнц сэрээгүй байдаг. Гэгээ орохоос өмнө босдог хүмүүс тэдний амьдрал бүрэн дүүрэн болсон мэт хэмээдэг.
2. Ном унших
Өдөрт компьютер, зурагтны өмнө өнгөрүүлэх нэг цагийг ном уншихтай соль. Та илүү хурдан асуултын хариултыг олж, тантай харьцахад сонирхолтой, бүх зүйл өөрөө л бүтээд эхэлнэ.
3. Хялбарчлах чадвар
Хялбарчлах гэдэг нь хэрэггүй, хэрэгцээгүй зүйлсийг арилгахыг хэлж байгаа юм. Бүх зүйлийг хялбарчилж чаддаг байх хэрэгтэй. Энэ нь удаан хугацааны дадал шаарддаг ч эцсийн үр дүнд эерэг үр дүн өгдөг. Ой тогтоолт, ой ухаан цэвэрлэгдэж, та бага санаа зовж, бага сэтгэл санаагаар унана. Таны амьдрал хялбар байх тусам та амьдралаасаа илүү их таашаалыг мэдэрч чадна.
4. Удаашруул
Байнгын стресс, эмх замбараагүй байдалтай амьдралаас таашаал авч чадахгүй. Та өөртөө чимээгүй, тайван цагийг олж, өөрийгөө болон өөрийн дотоод хоолойгоо сонс. Танд утга учиртай бүх зүйлд анхаарлаа хандуул. Та эргэн тойронд чимээгүй байхад сэрж сурч тайван бясалгаж, бодлогошир. Өөрийнхөө амьдралын хурдыг удаашруул. Таны хөөцөлдөж байсан зүйл өөрөө аяндаа таны араас гүйцээд ирэх болно.
5. Дасгал хөдөлгөөн хий
Тогтмол дасгал хөдөлгөөн хийснээр та эрүүл мэндээ хадгалан үлдэж чадна. Танд дасгал хөдөлгөөн хийх цаг, зав зай байхгүй бол эрт орой хэзээ нэгэн цагт өөрийн эрүүл мэндээ дэмжихийн тулд хийж эхэлнэ. Зөвхөн спорт зааланд дасгал хөдөлгөөн хийхээс гадна гэртээ хийж болдог юм.
6. Эргэн тойрон-хүрээлэл
Энэ таны амжилтыг хурдасгана. Та өөрийгөө эерэг, эрч хүчтэй хүмүүсээр хүрээлүүл. Тэд бол танд хамгийн том дэмжлэг, идэвхжүүлэгч болон хэрэгтэй зөвлөгөөг өгч чадна. Сэтгэл санаагаар унасан үед найз нөхөдтэйгөө харьцах нь таны сэтгэл санааг засч, хөл дээр тань босгож өгч чадна.
7. Тэвчээртэй, тууштай байх
Эдисон гэрлийн чийдэн бүтээхээс өмнө 10000 удаа амжилтгүй оролдлого хийж байсан. Уолт Дисней Диснейлендыг үүсгэн байгуулахын тулд 303 удаа банкуудаас татгалзсан хариу авсан. Дж. Кэнфилд, Марк В. Хансены «Chiсken Soup for the Soul» номыг дэлхийн бестселлер болохоос өмнө нийтлэгч нар 134 удаа татгалзсан.
Та өөрийн хүссэн зүйлдээ, зорилгодоо хүрэхийг хүсч байгаа бол тэсвэр хатуужилтай бай, хэзээ ч битгий бууж өг!
Цэндийн Одонтуяа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.