Зөвхөн ганц өдөр их удирдагч болсон түүх

Twitter Print
2016 оны 04-р сар 20-нд 10:30 цагт
Мэдээний зураг,

1945 оны энэ өдөр Нацист Германчуудын удирдагч асан Адольф Гитлерийн удирдлага дор ажиллаж байсан  сайдуудын нэг Иозеф Геббельс зөвхөн ганц өдөр Нацист Германы удирдагч нь болсон түүх бий.

Гитлерийн дарангуйллын үеэр тэрээр Рейхийн ухуулга сурталчилгааны сайдаар ажиллаж байсан бөгөөд "Адольфийн баруун гар" хэмээн хүлээн зөвшөөрөгдсөнийхөө хувьд Еврейчүүдийн устгах их удирдагчийнхаа бодлогыг дэмжиж, гардан удирдаж явуулсан хүн билээ. Тэрээр дайны цаг үед ард түмнийхээ тархийг угаахад томоохон үүрэг гүйцэтгэж, нацист буюу үндсэрхэг үзэл бодол төлөвшүүлэх зорилго тавьж явдал байжээ.

Иозеф Геббельс 1897 оны аравдугаар сарын 29-нд Прусс-д төрсөн байна. Бага насандаа өвчний улмаас зэрэмдэг хөлтэй болжээ. 1917 онд тэрээр "Heidelberg" Их Сургуульд тэтгэлгээр гүн ухаан, уран зохиолын чиглэлээр суралцсан байна.

1930 онд тухайн үеийн удирдагч Хейнрих Химлерын тушаалын дагуу Reichspropagandaleiter (суртал ухуулгын) даргаар томилогдож байжээ. 1931 онд эхнэр Магда Куандтай хуримаа хийхэд Нацист намын улс төрчөөр ажиллаж байсан Адольф Гитлер гэрчээр оролцож байжээ. Тэр цагаас хойш Адольф Гитлерийн төлөө тууштай зүтгэж улмаар эрх мэдлээ тэлсээр ирсэн байна.

1938 онд Франц улсад айлчлал хийж явсан Германы дипломатыг нэгэн еврей хүү буудаж амийг нь хөнөөжээ. Энэ явдлын дараа өөрийн намын Schutzstaffel (үндэсний хамгаалагчдийн нэгдэл)-ийг босгож, арваннэгдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө Еврейчүүдийг хоморголон устгах тусгай ажиллагаа санаачлан хэрэгжүүлж байжээ. Цус урсгасан тэр шөнө Kristallnacht (Болор үдэш) хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.

Түүний тушаал, захирамж ёсоор Германы бусад нам, улс төрийн хүчнүүдийн талаарх мэдээлэл хэвлэл, радио телевизээр огт цацагддаггүй байж. Харин тэрээр нацист суртал ухуулгыг ард олонд хүргэхийн тулд ядуу гэр бүлүүдэд үнэгүй радио өгдөг байсан байна. Тиймээс ч Гитлерийн хэлсэн үг айл бүрийн хойморт хүрч байв. Үүгээрээ тэд ард олныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр удирдаж байх бодлого баримталж байжээ.

 Фронтоос шархдаж буцаж ирсэн цэргүүдтэй уулзаж байгаа нь.

 "Heil Hitler!" Гитлерийн төлөө, Ялалтын төлөө!

1933-1945 онд Европоор барахгүй дэлхий дахинд заналхийлсэн Нацистуудын үе дуусч Зөвлөлтийнхөн Берлинд орж ирэхийн өмнө Гитлер эхнэрийнхээ амийг хорлоод дараа нь өөрийн амиа авч одсон билээ.

Харин маргааш нь буюу 1945 оны тавдугаар сарын нэгэнд Иозеф Геббельс тууштай зүтгэсэн замналынхаа дээд оргилд хүрч Führer буюу Германы удирдагчийн суудалд суужээ. Гэсэн хэдий ч тэрээр нэгэнт дайнд ялагдаж, дайсныхаа гарт амь үрэгдэхээ мэдэж өөрийн амийг эхнэрийн хамт егүүтгэжээ. Түүний эхнэр Магда үхэхийнхээ өмнө өөрийнхөө зургаан хүүхдийг унтаж байхад нь хордуулж алсан байсан байна.

Эх сурвалж: index.hu

Г.Төгөлдөр, www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.