2015 оны ширээний теннисний дэлхийн аварга үргэлжилж байна

2015 оны 05-р сар 01-нд 16:07 цагт
Мэдээний зураг,

2015 оны ширээний теннисний дэлхийн аваргын тэмцээн БНХАУ-ын Сужоу хотод дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 3-ны хооронд болж байна. Энэ удаагийн тэмцээнд 100 орны 548 эрэгтэй, эмэгтэй тамирчин өрсөлдөж байгаа аж. Одоогийн байдлаар холимог хосын төрөлд хүрэл медальтнууд тодорсон бөгөөд БНАСАУ, Хонгконгийн тамирчид дээд медалийн эзэн болжээ.

Харин манай улсаас дасгалжуулагч С.Галбадрах, Т.Мэргэн нарын удирдлага дор эрэгтэйчүүдийн ангилалд ОУХМ Э.Лхагвасүрэн, Я.Бэгз, спортын мастер Б.Билэгт, эмэгтэйчүүдийн ангилалд спортын мастер Б.Должинзуу, М.Дэлгэрмаа, Г.Индра нар өрсөлдсөн. Тэднээс 2015 оны лигийн аварга спортын мастер Б.Должинзуу хамгийн өндөр амжилт үзүүлжээ. Манай тамирчин хэсэгтээ Косовогийн Влона Малокуг 4:2, Израилийн Гудрун Бьорндоттирийг 4:0-ээр хожиж, Грекийн Толиоу Айкартеринид 0:4-өөр хожигдон хэсгийн хоёрдугаар байрыг эзэлсэн юм.

Өнөө жилийн ширээний теннисний дэлхийн аваргын холимог хосын аваргууд өнөөдөр, эмэгтэй ганцаарчилсан, эрэгтэй хосын аваргууд маргааш, эрэгтэй ганцаарчилсан, эмэгтэй хосын аваргууд энэ сарын 3-нд тодорно.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.