Д.Рөүз бүсийн хагас шигшээд Л.Жеймстэй оноолт таарлаа

Twitter Print
2015 оны 05-р сар 01-нд 10:59 цагт
Мэдээний зураг,

NBA-ийн плей-оффын нэгдүгээр шат үргэлжилж байна. Өнөөдөр “Чикаго Буллз” айлын талбайд 54 онооны зөрүүтэй ялалт байгуулж, бүсийн хагас шигшээд үлдлээ. Дорнод бүсийн эхний шатанд “Чикаго Буллз”-“Милуоки Бакс” учраа таарсан бөгөөд цувралд зургаан тоглолтод ялагч тодорсон юм. Өнөөдөр талбайн эзэн “Милуоки Бакс”-аас нэг ч тоглогч нь араваас дээш оноо авч чадаагүй.

Тэдний бүрэлдэхүүнд М.Картер-Уильямс, К.Миддлетон, З.Пачула, Ө.Жи Мэйо, Ж.Дадли нар тоглосон. Харин Чикаго хотын “Бунууд”-аас М.Данливи 20 оноо, 5 оновчтой дамжуулалт, П.Газоль 19 оноо, 8 самбар, Ж.Батлер 16 оноо, Д.Рөүз 15 оноо, 7 оновчтой дамжуулалт, Ж.Ноа 11 оноо, 10 удаа самбараас бөмбөг авч гарааны тоглогчид нь араваас дээш оноо авсан аж.

Ингэснээр энэ цувралд 4:2-ын харьцаатай “Чикаго” ялалт байгуулж, бүсийн хагас шигшээд “Клевлэнд Кавалейрс”-тэй тоглохоор боллоо. Л.Жеймс, К.Лав, К.Ирвинг, Т.Мозгов тэргүүтэй “Морин цэргүүд” өмнөх шатанд “Бостон Селтикс”-ийг цэвэр хожсон билээ.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.