Америкчууд Любицэд нисэх эрх олгожээ

Twitter Print
2015 оны 05-р сар 01-нд 09:02 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Холбооны иргэний агаарын тээврийн удирдах газар “Germanwings” компанийн Airbus 320 онгоцны хоёрдугаар нисгэгч Андреас Любицийн сэтгэл зүйн хямралтай мэдэж байсан хэрнээ нислэгийн лиценз олгосныг Германы Bild сонин онцолжээ.

Любиц Аризон муж улсад нислэгийн зуны сургалтад хамрагдаж байсан бөгөөд нисэх онгоц жолоодох эрх олгох эмнэлгийн комиссоор орж байсан, эхний удаа түүнийг тэнцүүлээгүй бөгөөд эмчилж байсан эмчээсээ тодорхой магадлагаа авчирахыг шаардсан байна. Харин дараагийн удаад сэтгэл санааны гүн хямралд орсон түүнийг эмчилгээний үр дүнд эдгэрсэн гэсэн Германы эмчийн дүгнэлтийн дагуу Америк мэргэжилтнүүд нисэх эрх олгосон аж.

Агаарын тээврийн Lufthansa компанийн төлөөлөгчид энэ мэдээлэлд одоогоор тайлбар өгөөгүй байна.

Сэтгэл санааны хямралаар шаналж амиа хорлохоор завдаж байсан Андреас Любиц хэдэн жилийн өмнөөс эмчилгээ хийлгэж эхэлсэн ч эрүүл мэндийн байдлаа нууж ирсэн нь түүүний гэрээс олдсон урж хаясан эмнэлгийн магадлагаанаас тодорхой болсон гэж үздэг.

Германы агаарын тээврийн Lufthansa компанийн охин компанийн Барселоноос Дюссельдорф орох 4U9525 чиглэлд хөөрсөн Аэробус A320 нисэх онгоц гуравдугаар сарын 24-нд сүйрч зорчигч, нисэх бүрэлдэхүүн нийт 150 хүн амь үрэгдсэн билээ.

Энэ аймшигт сүйрлийн дараа Германы агаарын тээврийн удридлагууд онцгой тохиолдолд нисэх онгоцыг газраас удирдах систем боловсруулж эхлээд байгаа бол хэвлэл мэдээлэлд сүүлд гарах болсон зарим таамгаар Germanwings нисэх онгоцны удирдлагыг хакерууд булаан авч электрон хамгаалалтын системийг ашиглан нисэх онгоцны бүхээгийг түгжиж сүйрэлд хүргэсэн хэмээн үзэж байгаа аж. Учир нь иргэний агаарын тээврийн нисэх онгоцнууд энэ мэт гэнэтийн халдлагаас хамгаалагдаагүй байдаг гэнэ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.61.97.81) 2015-05-01 10:13
      • 0
      • 0

      хөөрхийг АНУ-чууд тархийг нь программчлан зомби болгоод явуулсан юм биш үү ингэхэд

      Хариулах