Д.Дрогба ирэх зун буурь сэлгэж магадгүй

Twitter Print
2015 оны 05-р сар 01-нд 08:41 цагт
Мэдээний зураг,

Английн “Челси” клуб премьер лигийн энэ улиралд түрүүлэх нь тодорхой болсон. Тэд 34 тоглолт хийхдээ 80 оноо авч, арын өрсөлдөгчөөсөө гурван хожлоор илүү явж байна. Харин энэ жил багтаа олон чухал гоол оруулсан Африк довтлогч Д.Дрогбаг “Цэнхэрүүд”-ээс явах тухай ярьж эхэллээ. Энэ талаар Португал мэргэжилтэн Ж.Моуриньо сэтгүүлч нарт хэлэхдээ “Д.Дрогба маш сайн довтлогч. Гэхдээ одоо залуучуудад шахагдаж байна. Иймд дараа жил Челсид байх үгүйг хэлж чадахгүй. Ямар ч байсан энэ улирал дуусахыг хүлээнэ” гэсэн аж.

Өдгөө 37 настай Д.Дрогба хар тивээс дэлхийн хэмжээний довтлогч болсон цөөхөн хөлбөмбөгчдийн нэг. Тэрээр ихэнх Африк тамирчдын нэгэн адилаар Францын хөлбөмбөгийн лигээс гараагаа эхэлжээ. Анх “Ле Ман” багт 1998-2002 оны хооронд тоглож байгаад Герман, Францын дээд лигт хоёр жилийг үлдсэн байна. Үүний дараа 2004 оны зун Английн “Челси”-д ирснээс хойш жинхэнэ од болсон.

“Цэнхэрүүд”-ийн хамтаар 2005, 2006, 2010 онд премьер лигийн аварга, 2007, 2009, 2010, 2012 онд “Холбооны цом”-ын аварга, 2005, 2007, 2015 онд “Лигийн цом”-ын аварга, 2012 онд “Аваргуудын лиг”-ийн аварга цол хүртсэн юм. Мөн Зааны Ясан Эргийн шигшээ багийн нэрийн өмнөөс 2006, 2010, 2014 оны дэлхийн аваргад оролцож байлаа.

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.