Үйлдээгүй хэргийнхээ төлөө 36 жил ял эдэлсэн эр 1 жил үнэгүй гамбургер идэх эрх авчээ

Twitter Print
2015 оны 04-р сар 30-нд 16:19 цагт
Мэдээний зураг,

Америкийн иргэн Майкл Ханлайн, 69 насандаа Калифорни мужийн Вентура тойргийн шоронгоос суллагджээ. Тэрээр 1978 онд мотоциклчин Ж.Т.МкГерригийн амийг хөнөөсөн хэргээр бүх насаараа шоронд хоригдох ял авсан байж. Ж.Т.МкГерригийн цогцос засмал замаас 50 километрийн зайтай олдсон хэргийг цагдаа нар мөрдөн шалгасны дараа Майкл Ханлайныг сэжигтнээр баривчилж саатуулсан байна. Мөрдөн байцаалтын үеэр Майкл Ханлайн өөрийн гэмгүй болохоо дахин дахин мэдэгдсэн боловч үл ойшоосон аж.

Өнгөрсөн хоёрдугаар сард Ханлайны өмгөөлөгч нар түүний хэргийг дахин авч хэлэлцэх тухай шүүхэд хандсан байна. Учир нь тэд энэ удаа илүү ноцтой баримтыг шүүхийн явцад хэрэглэхээр төлөвлөсөн байж. 1978 онд хохирогч талын өмгөөлөгч Брус Робертсон /одоо нас барсан/ мөрдөн байцаалтын үеэр зарим баримтыг яллуулагчийн эрх ашгийн эсрэг шүүхэд үзүүлээгүй байсныг холбогдох эх сурвалжууд мэдэгдсэн байна. Харин аз болж дахин ДНК шинжилгээ, дахин судалгаа хийсний үр дүнд Ханлайнийг уг хэрэгт буруугүй болох нь нотлогджээ.

Шүүгч нар түүнийг хохирогчийн гэр бүл болон тэдний хуульч нартай ойртохгүй байхыг онцгойлон анхааруулсан байна. Хэсэг хугацаанд түүний хөлөнд электрон төхөөрөмж суурилуулж, хаана явж байгааг хянаж байх гэнэ.

36 жилийн дараа суллагдсан тэрээр хэвлэл мэдээллийнхний өмнө эхнэр Сэндигийн хамт зогсохдоо "Одоо би нэг зүйлийг л хийхийг хүсч байна, том амттай бургер идмээр байна" гэжээ. Түүний энэхүү хүслийг Америкийн түргэн хоолны Carl's Jr сүлжээ дуртайяа биелүүлснээр барахгүй бүтэн жил үнэ төлбөргүй гамбургер идэх эрхийг санал болгожээ. Харин Ханлайн үүний хариуд "Чийзбургер тэр дундаа реклам дээр гардаг шиг үзэмжтэйг идэхийг хүсч байна" гэсэн байна.

Суллагдсан өдрөө тэрээр олон жилийн дараа анх удаа гамбургер идээд "Мах гэдэг чинь ийм сайхан амттай бил үү, зурагтаар гардаг рекламууд үнэн л юм байна" хэмээн хошигносон гэнэ.

Эх сурвалж: index.hu, californiainnocenceproject.org

Орчуулсан: Г.Төгөлдөр, www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (182.160.1.10) 2015-04-30 22:48
      • 0
      • 1

      ИНГЭЭД БОДОХООР ЦААЗЫН ХЭРЭГ АЛГА.ҮХСЭН ХҮН ҮГ ХЭЛЭХГҮЙ

      Хариулах