
Гоо үзэсгэлэн ба араатны тухай түүх, эсвэл түүний уран зохиол дахь Cupid and Psyche-ийн домогтой маш төстэй үйл явдал Францад бодитоор байсан жинхэнэ хосуудын түүх байжээ. Аз жаргалтай төгсгөлгүйгээр амьдарч байсан ч энэ нь Кэтрин, Петрус Гонсалвус нарын амьдрал байсан юм. Францын хааны ордны хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйн хайртай залуу нь бүх бие нь үсээр бүрэн бүрхэгдсэн эр байлаа.
Петрусыг мангас гэж сэм нэрлэдэг байсан ч хайртай бүсгүй нь энэ нэрэнд дургүй байв. Петрус 1537 онд Канарын арлуудад төрсөн хэмээдэг. Удамшлын өвчний улмаас толгойноосоо хөл хүртэл үсээр хучигдсан байв. Тэр үед хүмүүс соёл иргэншлийн тухай ойлголтдоо хүмүүсийн хажууд хүн дүрс амьтан болох "зэрлэгүүд" амьдардаг гэдэгт итгэлтэй байв. Петрусыг бас жинхэнэ хүн гэж үздэггүй байсан нь гайхмаар зүйл биш юм. Арван настайд нь төмөр торонд хорьж, түүхий мах, малын тэжээлээр хооллож байсан бөгөөд Генрих II-ийг хаан ширээнд залрах ёслолын үеэр харуулахаар Францад хүргүүлжээ. Петрусын эцэг эхийн түүх, тэд энэ хүүг хэрхэн хүлээж авсан тухай түүх байдаггүй.
Петрусыг торонд байлгасан хэвээр байсан ч хаан "байгалийн содон гайхамшиг" -ийг судлахыг тушаажээ. Чухам тэр үед л хааны эмч нар тэдний өмнө ямар ч амьтан биш, харин нүүрийг нь өтгөн үс бүрхсэн хөвгүүн байхыг мэдэж "хүн" гэсэн дүгнэлтэд хүрчээ. Петрус Педро Гонзалес гэж нэрлэсэн боловч Петрус Гонзалвус болж өөрчилжээ. Генрих хаан, амьтан биш хүн юм бол заавал боловсрол эзэмшүүлэх ёстой гэж зарлиг буулгажээ. Мэдээжийн хэрэг шүүхийхэн түүнийг шоолж байсан боловч Петрус аливаа шинжлэх ухааныг амархан эзэмшиж, удалгүй Латин хэл болон шүүхийн ёс зүйг эзэмшсэн. Түүнээс хойш тэрээр шүүх дээр алиалагчын байр сууриас оролцож эхэлсэн.
Петрус гурван хэлээр ярьдаг, язгууртнууд шиг хувцасладаг, аливаа сэдвээр яриагаа үргэлжлүүлэхийг мэддэг байсан ч хүнтэй ижил тэгш эрхээр хандсан гэсэн үг биш байв. Хаан, зочдыг зугаатай байлгахын тулд Петрусыг болон одой хүмүүсийг шүүх дээр байлгадаг байв. Кэтрин де Медичи, охин Кэтрин Рафеллин нөхөр болох хүнээ олсон гэж мэдэгдэв. Эзэн хаан энэ гэрлэлтийг гайхшран татгалзаж, ордныхон элэг доог хийн ярьж эхэлсэн байв. Хаан ийм гоо үзэсгэлэнтэй охин нь муухай амьтны эхнэр болно гэх нь солиорсон явдал гэж хэлж байсан ч тэдний хүүхдүүд ямар байхыг харахыг хүсэв. Охин нь хуримын ёслол болох хүртэл нөхрийнхөө жинхэнэ нүүр төрхийг мэдэхгүй байв. Кэтрин хэрхэн хүлээж авсан нь тодорхойгүй гэдэг бөгөөд айж, цочирдсон байсан ч хувь тавилангаа нэр төртэй хүлээн зөвшөөрөв. Петрус, Кэтрин нар бие биедээ дурласан эсэх нь хэнд ч хамааралгүй 40 жил хамт амьдарч, дэлхий нийт тэднийг шоолон гутааж байхад бие биедээ анхаарал халамж тавьсаар байсан нь гайхалтай.
Хэдэн жилийн дараа Кэтрин, Петрус нар хоёр хүүхэдтэй болсон бөгөөд тэдний хүүхдүүд эцгийн өвчнийг өвлөөгүй. Дараагийн хоёр хүүхэд нь амьтанлаг шинжийг өвлөн гарч, гоо үзэсгэлэн бүхнийг ялна гэсэн итгэлийг хөсөрдүүлэв. Кэтрин, Петрус нар нийтдээ долоон хүүхэдтэй байсан бөгөөд тэдний дөрөв нь үсээр хучигдсан байна. Хаан хосуудын аюулгүй байдалд анхаарч Фонтайнбло цэцэрлэгт амьдрах сайн нөхцлийг бүрдүүлжээ. Тэнд хүүхдүүд өссөн. Шүүх дээр дууддаг байсан бяцхан "сармагчингуудад" ордны дээдсийн хувцас өмсгөж, олон нийтийн арга хэмжээнд тогтмол оролцуулдог байсан бөгөөд Кэтрин, Петрус нарын охин бяцхан Тогнина ихэвчлэн хүүхэлдэй мэт хувцастай байсан хэмээжээ.
1589 онд Петрусын гэр бүл Кэтрин де Медичийг нас барсны дараа гутамшигт байдалд орж, гэр бүлээрээ Францаас хөөгдөн гарчээ.Гэвч Европын язгууртнууд энэ гэр бүлийн амьтдыг харахыг маш их хүсдэг байсан тул хосууд ихэнх цагаа Европоор аялж өнгөрөөдөг байв. Тэд Европын хаадын гэр бүлийн шүүх дээр гарч ирдэг тул Европ даяар хүмүүс "амьтаны гэр бүл" -ийг харан биширдэг байв. 1580-аад он гэхэд олон айлд Петрусын гэр бүлийн хачирхалтай хөргүүд өлгөөтэй байв. Хүүхдүүдийг өнгө төрх, соёл иргэншлийн байдал хоёрын ялгааг онцолсон мэт ямагт эрхэмсэг хувцастайгаар явуулдаг байжээ. Олон тооны байгалийн судлаачид эдгээр хүүхдүүдийн талаархи тайлбарыг огт хүн биш гэж хэвлүүлжээ.
Зураач Агостино Карраччи Хенри хааны ордны гурван гишүүний хөргийг хүртэл зурсан бөгөөд тэдний дунд Петрус Арригогийн хүү байв. Түүнийг үсээр бүрхэгдсэн нүцгэнээр зуржээ. Эцэст нь гэр бүл нь Италийн Парма хотод суурьшиж ажилд ороход тэд нартай амьтад шиг ханддаг байсан. Хүн бүрээс хол амьдрах боломжгүй учир байгалийн гайхамшгийг бишрэхийг хүсдэг язгууртнуудыг зугаацуулахаас өөр аргагүй болж, үсэрхэг дөрвөн хүүхдээ эрхэм хүндэт хүмүүст бэлэг болгон илгээжээ. Петрусын нэгэн адил тэднийг хүн гэхээсээ илүү амьтан гэж үздэг байв. Петрусын өвчнийг өвлөөгүй энгийн хүүхдүүд яасныг мэдэхгүй, түүхэнд "амьтан" хэмээгдсэн үр удмын бараг бүх хөрөг хадгалагдаж үлдсэн байдаг. Петрус 81 настайдаа хөгширч нас барсан бол түүний эхнэр Кэтрин таван жилийн дараа нас барсан байна.
Сөнөсөн ертөнц пэйжээс орчуулсан
Р.Сайхан-Уул
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
DR UROLOGIST
(102.89.3.207) 2022-03-23 02:13БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах