Занданшуулсан шарилд 164 саяыг зарцуулна

Twitter Print
2015 оны 04-р сар 30-нд 10:18 цагт
Мэдээний зураг,

Иргэний мэдээллийн дагуу өнгөрсөн онд хууль хяналтын байгууллагынхан нийслэлийн нэгэн гэр хорооллын айл занданшуулсан шарил нууцаар хадгалж байсныг шалгаж, илрүүлсэн. Энэ хэргийг Дүүргийн хоёрдугаар прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд одоо мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа ажээ.

Мөрдөн байцаалтын явцад энэхүү занданшуулсан шарил нь Архангай аймгийн Цахир сумын Гэсэр хэмээн өргөмжлөгдсөн шүтээнтэй хамт тус сумын Хан-уул багийн Хөх нуруу гэдэг газар “Содномдаржаа” уулын өвөрт ил оршуулсан Цорж Санжжав гэж нутгийн хүмүүсийн хүндлэн биширч явдаг, эрдэм номтой лам хүний шарил болохыг тогтоосон. Харин энэхүү занданшуулсан шарилыг хамгаалах, сэргээн засварлах, орон нутагт нь буцаан байршуулж, олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулахад зориулж 164 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болжээ. Чухам шарилыг хэзээ, хэн зөөвөрлөж нутагт нь залах, олон нийтэд хэрхэн сурталчлах талаар албан ёсны мэдээлэл байхгүй байна.

Н.Уранзаяа, www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.