Туслах малчнаар ажилд ороод адууг нь хулгайлжээ

Twitter Print
2019 оны 11-р сар 13-нд 10:04 цагт
Мэдээний зураг,

Туслах малчнаар ажиллаж байсан иргэн хулгайн гэмт хэрэг үйлджээ.

Сүхбаатар аймагт оторлож байсан отрын адуучны туслах малчнаар ажиллаж байсан Төв аймгийн харьяат М нь бусадтай бүлэглэн тухайн малчныхаас 2019 оны долоодугаар сард бусдын гурван тооны адуу, наймдугаар сард бусдын 15 тооны адуу хулгайлжээ. Мөн этгээд есдүгээр сард бусдын 13 тооны адуу болон хоёр мотоцикль зэргийг хулгайлсан байна. Түүний үйлдсэн 25 сая төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг Мөнххаан сум дахь Сум дундын цагдаагийн хэсгийн алба хаагчид илрүүлэн холбогдох шалгалтыг хийж байна.

Иргэд та бүхэн туслах малчин, туслах уяач нарыг сонгож ажиллуулахдаа өөрсдийн сайн таниж, мэдэх хүнээ ажиллуулбал өөрийгөө болон бусдыг гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас сэрэмжлүүллээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.