Хулгайлагдсан охидыг чөлөөлжээ

2015 оны 04-р сар 30-нд 08:03 цагт
Мэдээний зураг,

Нигерийн арми лалын суурь үзэлтэй “Боко Харам” бүлэглэлд барьцаалагдсан 200 гаруй охин, 93 эмэгтэйг чөлөөлжээ. Гэвч чөлөөлөгдсөн охидын дунд өмнө нь Борно мужийн Чибок тосгоноос хулгайлагдсан сурагч охид байгаагүй аж. Армийнхан “Боко Харам” бүлэглэлийн дөрвөн хуаран байрлах Самбиса ойд гэнэтийн ажиллагаа явуулж, 300 хүнийг чөлөөлсөн байна. Мөн тэдний зэвсгийн агуулахыг бүсэлжээ. Тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод удаагүй байгаа Мухаммеду Бухари “Боко Харам” бүлэглэлийг өөрсдийн хүчээр устгахаа амлаж, цэргийн ажиллагаа явуулах захирамж өгсөн байна. Сураггүй байгаа сурагч охидын хэд хэдэн байршлыг тагнуулыхан тогтоогоод байгаа багөөд ирэх долоо хоногт тусгай ажиллагаа явуулна хэмээн Батлан хамгаалахын яамнаас мэдэгджээ. Тус бүлэглэлийн гарт өнөөдрийн байдлаар 15500 хүн амиа алдсан байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.