
Шанхай хотод коронавирусын халдварын шинж тэмдэг бүхий 4 тохиолдол шинээр бүртгэгдэж, халдвар бүртгэгдсэн хотхонуудад хэсэгчлэн хөл хорио тогтоожээ.
Шанхай хот өнгөрсөн долоо хоногт 2 сар үргэлжилсэн хөл хорионоосоо гарч байгаагаа зарласан ч зарим хотхонуудад хөл хорио тогтоосон хэвээр байгаа аж.
Зарим хотхонуудад оршин суугчдыг 2 өдөр тусгаарлаж, 12 өдрийн хугацаанд коронавирусын шинжилгээнд тогтмол хамруулж байгаа бол заримд нь оршин суугчдыг ирэх бямба гараг хүртэл гэрээсээ гарахыг хориглож, энэ сарын 23 хүртэл коронавирусын шинжилгээнд 5 удаа хамруулах аж.
Шанхай хотын Эрүүл мэндийн зөвлөлийн орлогч дарга Жао Дандан өнгөрсөн мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр "өндөр эрсдэлтэй" гэсэн тодорхойлолтонд багтаагүй дүүргүүдэд ч зарим нэг хязгаарлалтаа үргэлжлүүлнэ гэдгийг онцолжээ.
Шанхай хотод КОВИД-19 бүртгэгдсэнээс хойш Хятадын эрх баригчдын коронавирусын цар тахалтай холбоотой тогтоосон хязгаарлалт иргэдийн эсэргүүцэлтэй тулсан ба Хятадын халдвартай тэмцэх бодлого нь гадаадын хөрөнгө оруулагчид, компаниудыг Шанхай хотын зах зээлээс гарахад хүргэж байна хэмээн ажиглагчид онцолсоор байгаа билээ.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn