Улаан лоолийн сүмстэй тефтель

Twitter Print
2017 оны 04-р сар 24-нд 19:30 цагт
Мэдээний зураг,

Бэлтгэх хугацаа: 1 цаг

Орц: 6 порцид

-12 ш улаан лооль

-2 х/халбага томат- паста

-4 х/халбага оливийн тос

-2 ш лаврын навч

-1 чимх элсэн чихэр

-150 гр цагаан талх

-1 ш бөөрөнхий сонгино

-20 гр гаа / навч/

-1ш өндөг

-1 ц/халбага амтлагч /душица/

-350 гр үхрийн татсан мах

-350 гр гахайн татсан мах

-Давс

-Нунтаг хар перец

Хийх арга:

1.Улаан лоолийг угааж, хальсыг хэрээсээр зүснэ. Буцлам усанд 30 секунд дүрж аваад хальсална. Дараа нь жижиглэн хэрчинэ.

2.Хоолны давсанд улаан лоолийг хийгээд гал дээр тавина. Томат-паста болон хоолны 2 халбага тос нэмж хутгана. Буцлах дөхөөд ирэхээр нь лаврын навч, элсэн чихэр нэмэн тасралтгүй хутгасаар 15 минут чанана.

3.Захыг нь авсан талхаа хүйтэн усанд дэвтээнэ. Сонгиныг цэвэрлээд жижиглэн хэрчинэ. Гааг угааж хатаагаад жижиглэн хэрчинэ. Өндөгөө хутгана.

4.Талхыг уснаас базаж авна. Үхрийн болон гахайн татсан махнууд холино. Дээрээс нь хэрчсэн сонгино, гаа болон өндөг, талх, амтлагч, давс, перец нэмж базана.

5.Амталсан махаар 12 ш тефтель бөөрөнхийлөн бэлдэнэ. Үлдсэн оливийн тосоо хайруулын тавганд халаагаад тефтелээ хийж шарна. Эргүүлээд мөн сайн шарна.

6.Дараа нь тефтелээ улаан лоолийн сүмстэй саванд шилжүүлэн хийгээд зөөлөн галаар 10 минут битүү жигнэнэ. Салатны сав болон фета бяслагтай хамт таваглаад шинэ ногоогоор чимвэл зүгээр.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.