
Дэлхий нийтээр шинэ он гарахыг тэсэн ядан хүлээж, энэхүү гайхалтай баярын бэлгэ тэмдэг, утга учрыг нь хадгалсан бүтээн байгуулалт, урлагийн бүтээлийг урласаар байна.
АНУ, Европын орны иргэд орон байраа чимэглэж, гацуур модоо засаж, Санта Клаусыг хүлээж авах сэтгэл догдлом уур амьсгалаар бараг бүтэн сар хагасын өмнөөс бялхаад эхэлдэг.
Эдгээр романтик гэрлэн чимэглэл нь шөнийн орчинд сэтгэл татам сайхан харагдах нь бүр ч сэтгэл яаруулам. Хэдэн мянган гэрэл, хэдэн сарын хөдөлмөр шаардах эдгээр урлагийн бүтээлийг танилцуулъя.
Франц дахь энэхүү байшингийн цонхноос Зул сарын гацуур өлгөн чимэглэжээ.
АНУ, Иллиноис мужийн уг байшингийхаа өнцөг, булан бүрийг гэрлээр чимэглэсэн нь давуу тал болжээ.
Найзуудын жим нэртэй уг байшинд олон мянган гэрэл оржээ.
АНУ, Иллионоис муж, Урбана дахь цэмцгэр, донжтой байшинг харсан хүний хайрыг татахаар байгаа биз.
Стэффордшир, Хаутон дахь тус байшин хөгжилтэй, зугаатай үйл явдал бүрийг гэрлээр дүрсэлж өгчээ.
Хотын захын Воллонгоны өвөрмөц гэрлэн чимэглэлтэй байшин нь магтан дуу дуулаач, чулуун морь, харваж буй од гээд бүгдийг дүрсэлжээ.
Массачусэтс, Бостон. Тус байшин ихэвчлэн жижиг гэрлээр чимэглэгдсэн.
Гацуур мод ба Цасан хүн. Гэрлээр чимэглэсэн уг модны навчнууд нь маш үзэсгэлэнтэй харагдаж байгаа биз.
Английн Сомэрсэтийн Вэллс хот. Үүнээс өөр гайхалтай үзвэр гэж бий болов уу. Сэтгэл татам, өхөөрдөм туйлын баавгай, оцон шувуудыг туйлд очсон мэт л дүрсэлжээ.
Массачусэтс, Саугус. Олон төрлийн гэрэлтсэн гацуурыг АНУ-ын Массачусэтст очиж үзээрэй.
Ньюпортын Фурлонсын байшингийн өмнө зогсох талбай үлдээлгүй чимсэн гэнэ.
Нэйнбургийн уг байшин яндангаасаа гадна талбай, бут хүртлээ холбогдсон гэрлээр бүхэлд нь чимэглэжээ.
АНУ, Мэрилэндийн 34-р гудамжинд баярын уур амьсгал хэдийнэ оржээ.
Ц.Мөнхбаяр, www.mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.