Улаанбаатар, Улаан-Үд хот хамтран соёлын арга хэмжээ, бизнес форум зохион байгуулна

Twitter Print
2015 оны 04-р сар 29-нд 14:27 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хотын Захирагч Александр Голков тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчлах хугацаандаа НИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нартай уулзах хүсэлтийн дагуу нийслэлийн удирдлагууд ноён Александр Голков тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр хотын хөгжил дэвшил, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Юуны өмнө тантай дахин уулзаж байгаадаа баяртай байна. Улаан-Үд, Улаанбаатар хот бүхий л салбарт хамтран ажилласаар ирсэн. Цаашид ч хамтын ажиллагаагаа улам өргөжүүлнэ. Энэ жил нийслэлд бүтээн байгуулалтын олон ажил хийхээр төлөвлөж байна. Мөн 2016 онд Улаанбаатар хотод АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа орсон. Улаан-Үд бол хөгжиж байгаа цэмцгэр хотуудын нэг. Танай хотоос суралцах зүйл их бий. Энэ ч үүднээс хоёр хот хамтран соёлын арга хэмжээ, бизнес форумыг зохион байгуулж, эдийн засгийн чиглэлээр түлхүү хамтарч ажиллах хүсэлтэй байна” гэсэн аж.

Харин ноён Александр Голков дахин хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд хоёр хот бүхий л салбарт хамтран ажилладаг бөгөөд бидний зүгээс Та бүхний ажилд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа уламжилжээ.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.