Саудын Аравид лалын бүлэглэлийн 93 зандалчинг баривчилжээ

2015 оны 04-р сар 29-нд 09:52 цагт
Мэдээний зураг,

Саудын Аравийн аюулаас хамгаалах хүчнийхэн "Лалын улс" бүлэглэлийн 93 зандалчинг илрүүлэн баривчилжээ. Тэд засаг захиргааны төв болон олон улсын элчин сайдын яам, тэр дундаа АНУ-ын элчин сайдын яаманд халдахаар төлөвлөж байсан аж.

Баривчлагдсан этгээдүүдийн дотор тэсрэх төхөөрөмж болон буудлагын дасгалжуулагч олон мэргэжилтнүүд, эмэгтэйчүүд байсан бөгөөд тэднээс 65 нь Саудын Аравийн иргэд байжээ.

Зандалчдын тавьсан зорилгын хүрээнд Эр-Рияд дахь АНУ-ын элчин сайдын яаманд халдах, яамны барилгын дэргэд тавьсан автомашиныг алсын удирдлагаар дэлбэлэх явдал орж байжээ. Халдлагыг гуравдугаар сарын 12-нд хийхээр төлөвлөж байсан аж.

Эдгээр төлөвлөгөөндөө тэд нийгмийн харилцааны сүлжээнүүд, тэр дундаа Twitter-ийг уриалга сурталчилгаанд идэвхтэй ашиглаж байсан гэнэ.

Олон улсын террорист "Аль-Каида" бүлэглэлээс салбарласан "Лалын улс" бүлэглэл өнөөдөр 30 шахам мянган бие бүрэлдэхүүнтэй гэж үзэж байгаа бөгөөд Америкийн Тагнуулын төв газрын мэдээллээр бол Саддам Хусейны дарангуйлалын үеийн цэргийн офицерууд уг бүлэглэлийг үүсгэн байгуулсан аж. 

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.