Амбицтай нөхдүүдийн эхийг нь эцээж, тугалыг нь тураасангүй

Twitter Print
2015 оны 04-р сар 29-нд 08:56 цагт
Мэдээний зураг,

МҮОНРТ өргөжин тэлж хоёр ч тусгай сувагтай болох гэж байгаагаа өчигдөр сайтаараа дамжуулан мэдээллээ. Олон нийтийн гэх тодотголтой үндэсний ганц телевизийн удирдлагын суудлын тэмцэл нэг хэсэг үргэлжилсэн. Одоо ч хэл ам, хэрүүл тэмцэл дагуулсаар. Ийнхүү МҮОНРТ-ийг хоёр хэсэг хуваахдаа ёстой л нөгөө амбицтай хэдэн нөхдийн эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй зохицуулжээ.

Өөрөөр хэлбэл МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлийн шийдвэрээр Үндэсний агуулга, нэвтрүүлгээр дагнах Үндэсний ТВ-1 телевизийн захирлаар Л.Ариунбатыг, МҮОНТ-ийн захирлаар ажиллаж байсан Д.Энхтуяаг Үндэсний Мэдээллийн ТВ-2 сувгийн захирлаар,  “ММ” агентлагийн захирлаар ажиллаж байсан М.Оюунчимэгийг Үндэсний ТВ-2 мэдээллийн сувгийн Мэдээллийн асуудал хариуцсан Гүйцэтгэх захирлаар тус тус томилжээ. Энэ зохицуулалтаас харахад МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь хэвлэл мэдээллийн салбарт амбицаараа танигдсан хэдэн захирал хүүхнүүдийнхээ аяыг эвтэйхэн шиг зохицуулсан бололтой.       

МҮОНРТ-ийн захирлуудын сонгон шалгаруулалт явагдсан бөгөөд дүнг нь Ерөнхий захирал Ц.Оюундарь өчигдөр Үндэсний зөвлөлд танилцууллаа хэмээн МҮОНРТ-ийн сайтаар мэдээллээ.

Н.Уранзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (43.242.243.125) 2015-04-30 08:25
      • 0
      • 2

      Zaya muutai gazar. Oligtoi hun ochidoggui, dandaa uls toriin shahaasuud.

      Хариулах

    • Merejliin setguulch

      (27.123.214.124) 2015-04-29 15:33
      • 0
      • 2

      mnb n darga nar huurhii Hiliin tsergiin tagnuuliin ofitser. hunii ih emch German helnii bagsh. Namiin deediin ajiltan geh zereg undur merejliin nuhdyyd olon niitiin tb iig udirdah ni ee shog l yum b na odoo yaya gehew

      Хариулах