Хятадын засгийн газар бага насны хүүхдүүдийн цахимаар тоглох цагт хязгаар тогтоожээ

Twitter Print
2021 оны 01-р сар 16-нд 11:13 цагт
Мэдээний зураг,

Хятадын эрх баригчдын гаргасан удирдамжийн дагуу 18-аас доош насны хүүхдүүд оройны 22 цагаас өглөөний 8 цагийн хооронд цахимаар тоглох хориотой ба ажлын өдрүүдэд дээд тал нь 90 минут, амралтын өдрүүд болон баярын өдрүүдээр дээд тал нь 180 минутын хугацаатай л тоглох боломжтой болсон байна.

Цахим тоглоомын дэлхийн хамгийн том зах зээлийн нэг болох Хятадад сүүлийн жилүүдэд цахим тоглоом нь хүүхдүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй асуудал ихээр яригдах болсон ба эрх баригчдын зүгээс цахим тоглоомонд донтох явдлыг бууруулах арга хэмжээ авсаар байгаа билээ. Засгийн газраас гаргасан удирдамжийн дагуу 8-аас 16 насныхан цахим тоглоомынхаа аккаунтаар сард 200 юань, 16-аас 18 насныхан сард 400 юань л зарцуулах эрхтэй болсон байна.

2018 онд Хятадын засгийн газраас хүүхдүүдийн дунд холын хараа муудах буюу холын харалган эмгэг нэмэгдсэнтэй холбоотойгоор шинээр гарч буй цахим тоглоомуудын тоог хязгаарлах, цахимаар тоглох цагийг багасгах, насны хязгаар тогтоох системийг нэвтрүүлэх зэрэг цахим тоглоомд зохицуулалт хийх зорилт тавьжээ. 2018 онд Хятадын эрх баригчид шинээр гарч буй цахим тоглоомуудад зөвшөөрөл олголгүй 9 сар болсон нь цахим тоглоомын салбарыг багагүй алдагдалд оруулсан билээ.

Image result for Video game addiction: China imposes gaming curfew for minors

Цахим тоглоом боловсруулагч томоохон компаниуд засгийн газрын шийдвэрийг эергээр хүлээж авсан ч тухайн шийдвэрийн хэрэгжүүлэлт болон хэрэглэгчдийн насны хяналт зэрэгт асуудал байсаар байгаа юм. Дэлхийн цахим тоглоомын хамгийн том компани болон Tencent 12-оос доош насныхны цахимаар тоглох цагийн хязгаарыг өдөрт 1 цаг, 12-оос 18 насныхны хязгаарыг өдөрт 2 цаг болгон тогтоосон ба хэрэглэгчдээс нэр, насаа батлахыг шаардах болсон аж.

Image result for Video game addiction: China imposes gaming curfew for minors

Харин Хятадын эрх баригчдын шинэ удирдамжийн дагуу цаг болон насны хязгаарлалтыг Хятадад үйл ажиллагаа явуулж буй цахим тоглоомны бүх платформууд дагах ёстой болжээ. Үүнээс гадна тухайн компаниуд цахим тоглоомын тоглогчдын нэр, нас зэрэг нь улсын бүртгэлийн мэдээлэлтэй тохирч буйг шалгах цогц системийг бүтээхийн тулд хууль сахиулагчидтай хамтран ажиллах гэнэ. ДЭМБ-аас өнгөрсөн жил цахим тоглоомонд донтох явдлыг албан ёсоор сэтгэцийн эмгэгийн тоонд оруулсан билээ. Дэлхийн олон улс орнууд компьютер тоглоомонд донтох явдлыг нийгмийн эрүүл мэндэд тулгараад буй томоохон асуудал хэмээн авч үзэн, тус эмгэгийг тусгай төвүүдэд эмчилж байна.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.