Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх цахим хэлэлцүүлэг болов

Twitter Print
2015 оны 04-р сар 28-нд 14:32 цагт
Мэдээний зураг,

Улсын Их Хурлын Эмэгтэй гишүүд, Монголын эмэгтэйчүүдийн сан хамтран өнөөдөр /2015.04.28/ 21 аймаг, 9 дүүргийн эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн талаар цахим хэлэлцүүлэг хийлээ.

Хэлэлцүүлгийн эхэнд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Д.Энхжаргал Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан. Хэлэлцүүлэгт оролцогчид орон нутагт гэр бүлийн хүчирхийлэл тулгамдсан асуудал болоод байгааг хэлээд гэр бүлийн хүчирхийллийн гаралт буурахгүй, хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд өртөх зэрэг ноцтой хэлбэрт шилжих болсныг онцлон жишээ баримттайгаар ярилцсан юм. Орон нутгийн төлөөлөгчид Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоо, сум, багийн Засаг дарга нарын үүрэг, хохирогчид үзүүлэх үйлчилгээний асуудалд онцгойлон анхаарлаа хандуулж, энэ чиглэлээр гарсан саналыг хуулийн төсөлд тусгах хэрэгтэйг хэлж байсан юм.

21 аймагт зохион байгуулсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Л.Эрдэнчимэг, С.Одонтуяа нар болон иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, төр захиргааны байгууллагын төлөөлөл нийт 500 гаруй хүн оролцож, саналаа хэлсэн юм.

Н.Заяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • манан

      (202.72.245.70) 2015-11-20 11:35
      • 0
      • 0

      Үнэн тэнэг хүүхэн дээ.Хүмүүс харж ярьж байдаг юм хэ хэ хэ

      Хариулах