Гал түймрийн ахуйн дуудлага нэмэгдэж байна

Twitter Print
2015 оны 04-р сар 28-нд 12:38 цагт
Мэдээний зураг,

Нийсэлийн Онцгой байдлын газарт өнгөрсөн хоногт гал түймрийн 18, аврах ажиллагааны 2 дуудлага ирж,  дуудлагын дагуу шуурхай арга хэмжээ авчээ. Гал түймрийн дуудлагын тухайд ЧД-ийн 15-р хороо, Жаргалантын 10-р гудамжинд  байшин шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг очиход 4х6 метрийн хэмжээтэй байшин бүрэн, 3х3 метрийн хэмжээтэй амбаарын дээврийн хэсэг тус тус шатаж байсныг унтраажээ.

Мөн СБД-ийн 18-р хороо, Бэлхийн 52-р гудамжинд хөрсний өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг очиход  0.07 га газарт хөрсний өвс, иргэн Г-ын хашаанд 0.05 га газарт хөрсний өвс, 2 метрийн хэмжээтэй хашаа, иргэн Н-ийн хашаанд 0.25 га газарт хөрсний өвс, иргэн И-ын хашаанд 0.07 га газарт хөрсний өвс, 3 метрийн хэмжээтэй хашаа, иргэн Б-ийн хашаанд 4 ханатай гэрийн бүрээс галын дөлд хайрагдсан, 0.02 га газарт хөрсний өвс тус тус шатаж байсныг унтраасан аж.

Иймд иргэдэд анхааруулахад хавар цагт хуурайшилт ихтэй байдаг учир ил гал түлэх, хашаан дахь өвсөө шатаахаас өөр аргаар цэвэрлэж, өөрийнхөө амь нас, эд хөрөнгө болон бусдын амь нас, эд хөрөнгийг эрсдэлд оруулахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.