Хоёр настай хүүхэд зам тээврийн ослоор амиа алдлаа

2015 оны 04-р сар 28-нд 11:55 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн жилүүдэд бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөх нь ихэссэн. Өнгөрсөн онд л гэхэд дунд сургуулийн сурагч охиныг цагдаагийн дуут дохиотой машин урсгал зөрж яваад мөргөж, улмаар амийг нь хөнөөсөн харамсалтай хэрэг гарч байлаа. Тухайн үед хэдий болтол хүүхэд хохирогч болох ёстой вэ хэмээн олон нийт эсэргүүцэж байсан ч удалгүй намжсан. Мөн зам тээврийн осол болоход хүүхэд хамгийн их хохирдог.

Өчигдөр буюу энэ сарын 27-нд СБД-ийн нутаг Зуслангийн зам, Бэлхийн 54-р гудамжинд “Инссан Террано” маркийн автомашин осол гаргаж, дотор нь сууж байсан таван хүн гэмтэл авч, 2 настай эмэгтэй А газар дээрээ нас баржээ. Дээрх хэргийг харьяа дүүргийн замын цагдаагийн газар үргэлжүүлэн шалгаж байна.

Ганцхан өдрийн дотор буюу өчигдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр  нийт 408 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  304 дуудлага бүртгэгдсэн байна.  Үүнээс ХАБАЖЭГХэрэг 9  бүртгэгдэж  14  хүн хүнд хөнгөн гэмтэж, 1 хүн нас барсан аж.

Зам тээврийн осолд 7 хүүхэд өртснөөс  сургуулийн насны 4, сургуулийн өмнөх насны 3 хүүхэд  Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан юм. Иймд жолооч нарт сэрэмжлүүлэг хүргэхэд архи согтууруулах зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж байна.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Монгол Хүн 2020

      (202.131.235.138) 2015-04-29 08:42
      • 0
      • 0

      Лаларууд урдах замаа хараад болгоомжтой явж болдоггүй юм байхдаа. Тэгээд сда нараа уусан бол лаларын машинаа битгий бариад байгаачээ Сэтгэл тайван амьдармаар байна шдээ

      Хариулах