Өмдөн дотроо зөвхөн чимээгүй...

Twitter Print
2019 оны 12-р сар 16-нд 15:42 цагт
Мэдээний зураг,

Зул сарын баяр хаяанд ирж хүн бүхэн ширээндээ төрөл бүрийн тансаг идээ ундаа өрөх хүсэл эрмэлзэл дүүрэн байгаа нь дамжиггүй. Гэвч баярын өдрүүдэд хэтэртлээ их хооллоноос болж гэдэс ходоод хямрах явдал бишгүй гардаг. Хажуу хавьд байгаа хүмүүсийн дэргэд энэ “хямрал” тун эвгүй байдалд хүргэдгийг мэдэхгүй хүн үгүй биз ээ.

Их Британы нэгэн компани энэ асуудлыг шийдвэрлэх оновчтой арга олсон бөгөөд ихээхэн унацтай бизнес хийгээд амжсанаар барахгүй бүтээгдэхүүнийг нь  өргөнөөр  худалдан авсан америкчуудад талархаж байгаа аж. Тэдний шинэ бүтээгдэхүүн бол эвгүй үнэрийг дотроо шүүгээд, гадагшаа алддаггүй дотуур өмд. Нууц алддаггүй цоожтой хар авдар гэдэг шиг энэ өмд нүүрстөрөгчийн тусгай шүүлтүүртэй юм байна.

"Aмерикчууд энэ өдрүүдэд онцгой их худалдан авалт хийлээ" хэмээн “Shreddies” компанийн албан ёсны төлөөлөгч Иант Бетс-Кларк ”The Huffington Post” сонинд өгсөн ярилцлагад тэмдэглэжээ. 

Үнэр саармагжуулагч Shreddies дотуур өмд интернэт худалдаанд гарсан өдрөөс эхлэн үйлдвэрлэгч компани захиалгад дарагдсан байна. Тус компани Zorflex хэмээх нүүрстөрөгчийг дотуур өмдний арын хэсэгт хийсэн нь " аливаа үнэрийг 200 дахин саармагжуулах чадалтай" шүүлтүүр болжээ. Компани 2008 оноос аливаа эвгүй үнэр дарах шүүлтүүр хийх судалгаа явуулж эхэлсэн байна.  

"Хүн бүхэн “хий” алддаг учраас бидний бүтээгдэхүүн хүн бүрт хүртээмжтэй" гэж Бетс-Кларк бүтээгдэхүүнээ сурталчилж байгаа бөгөөд эрэгтэй дотуур өмд $39 - $45, эмэгтэй нь $31 - $34 үнэтэй байгаа аж.

Интернэт худалдаанд тэрчлэн Flat-D Flatulence Deodorizer гэсэн нэртэй нүүрстөрөгч даавуугаар доторлосон өмд гарсан байгаа гэнэ. Ингэхээр бид бүхэн өмдөн дотроо зөвхөн чимээгүй…

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.