Ходоодонд сайнаар нөлөөлөх эрүүл 7 хүнс

Twitter Print
2019 оны 02-р сар 07-нд 16:00 цагт
Мэдээний зураг,

Бидний ходоодонд орсон болгоныг тэр хүлээн авч л байдаг. Гэтэл бидний үүрэг бол түүнийг эрүүл, өвчингүй байлгах явдал. Тэгвэл бид танд ходоодонд сайнаар нөлөөлөх 7 хүнсийг танилцуулж байна.

1. Жирийн цагаан голт байцаа, мөн цэцэгт байцаа /брокколи/

Энэ төрлийн байцаанууд нь олон ашигтай бодисуудыг агуулж байдаг. Цэцэгт байцаанд магни, кали, фосфор, фолийн хүчил, В3, В5, С аминдэмүүд, каротин болон ашигтай эслэгүүд агуулагддаг төдийгүй антиоксидант шинж чанартай учраас хавдрын эсрэг нөлөө үзүүлдэг. Харин цагаан голт байцаа нь йод, эслэг агуулдаг учраас хоолны шингэцийг сайжруулдаг байна.

Анхаар: Төмс агуулаагүй бүтээгдэхүүн нь ходоодны хэвийн эсүүдийг нөхөн сэргээхэд чухал үүрэгтэй байдаг.

2. Шар будаа

Шар будаа нь В бүлгийн бүх аминдэмүүдийг агуулдаг төдийгүй ходоодны хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай бичил элементүүдийг агуулдаг байна. Долоон хоногт нэг удаа шар будааг хэрэглэснээр хоол боловсруулах замыг цэвэрлэх боломжтой. 

Анхаар: Хоол боловсруулах замыг цэвэрлэх аргуудын нэг бол “Шүүр” нэртэй салат юм. Салатыг бэлтгэхдаа байцаа, лууван, манжинг үрүүлээр үрж холиод ургамлын тос эсвэл лимоны шүүсээр амтална. Салатаа өдөрт 1 аягаар 5 удаа хэрэглэнэ.

3. Алим

Алим нь кальци, магни, фосфор, С аминдэм, бета-каротинаар баялаг жимс юм. Алим нь пектинээр баялаг учраас хорт бодисыг гадагшлуулдаг. Мөн хоолны шингэцийг сайжруулдаг сайн талтай. 

Анхаар: Ходоодны эмч нар хоолоо дор хаяж 30 удаа зажлаад залгихыг танд зөвлөж байна.

4. Дулаан орны жимс

Жүрж нь эслэгээр баялаг тул ходоодонд сайнаар нөлөөлдөг. Түүнд агуулагдах С аминдэмийн ачаар бие организм цэвэршиж байдаг. Мөн жүржинд кали, кальци, каротин агуулагддаг. Каротин нь залуу бүсгүйчүүд болон эмэгтэйчүүдэд шаардлагатай байдаг А витамины урьтал болдог.

Киви нь магни, фосфор, аминдэмүүд, хоол боловсруулах ферментүүдийг агуулдаг.

Харин гадил нь В6 аминдэм, калийн эх булаг төдийгүй триптофан болон серотонин агуулдаг. Триптофан нь тархинд зайлшгүй шаардлагатай чухал амин хүчил юм. Серотонин нь триптофаны задралын дүнд бий болдог бүтээгдэхүүн бөгөөд биднийг баяр хөөрөөр дүүрэн байлгахад чухал үүрэгтэй.

Анхаар: Хоол тэжээлийг хялбархан боловсруулж, задлахад шингэн нь чухал ач холбогдолтой байдаг.

5. Далайн байцаа

“Йодны аварга” гэж хэлж болно. Төмөр, кали, кальци агуулагдахаас гадна хорт бодисыг гадагшлуулж, хоолны шингэцийг сайжруулдаг байна.

Анхаар: Ходоодонд таатайгаар нөлөөлөх хүнс бол “зутан маягийн” хүнс юм. Гэхдээ та байнга зутан идвэл ходоодны үрэвсэл, шархлаатай болж болзошгүй. Иймээс аль алиныг нь тохируулах идэх хэрэгтэй.

6. Лууван

Лууван нь биен дэх хорыг гадагшлуулдаг. Салстанд шаардлагатай каротиныг агуулдаг. Чанасан байдлаар хэрэглэж заншвал хавдар болон бамбайн өвчнөөс сэргийлж чадна.

Анхаар: Ходоод эвгүйрхсэн үед жижиглэсэн байдлаар өдөрт 5-6 удаа хэрэглэхэд таны ходоод эрүүл болох болно.

7. Ногоон вандуй

Вандуй нь төмөр, цайр, В бүлгийн аминдэмүүд, фолийн хүчил агуулдаг. Ходоодыг агшааж, шархлаатай үед ходоодны өвдөлтийг намдаагаад зогсохгүй ходоодны хүчиллэгийг багасгаж, хорт хавдрын эсрэг шинж чанартай байдаг.

Эцэст нь ходоод бол хамгийн чухал эрхтэн гэдгийг байнга санаж явах хэрэгтэй. Ходоод тогтворгүй байснаас болж элэг, нойр булчирхай зэрэг бүх хоол боловсруулах эрхтнүүд хямардаг. Иймээс та ходоодны хэвийн үйл ажиллагааг сайн хангах хэрэгтэй. Бидний эрүүл энх байх нь амьдралын эрүүл хэв маягаас эхэлдгийг мартаж болохгүй. 

Эх сурвалж: www.7mednews.ru

Орчуулсан:

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.