Барилдаан тус бүр барьц сонголтоор шийдэгддэг гэсэн буруу ойлголт байна

Twitter Print
2015 оны 04-р сар 27-нд 16:09 цагт
Мэдээний зураг,

Монголын үндэсний бөхийн холбооны 25 жилийн ой энэ сарын 14-нд тохиосон. Энэ түүхт ойгоо угтан тус холбооноос “Эрдэм шинжилгээний бага хурал”-ыг зохион байгуулж байна. Эрдэм шинжилгээний хурлаар монгол үндэсний бөхийн цаашдын хөгжил шинэчлэл, дүрмийн өөрчлөлтүүд, хийгдэхээ байсан мэхүүдийг сэргээх, залуу хойч үеэ бэлдэх зэрэг олон асуудлыг хэлэлцэн ярилцаж, санал бодлоо солилцсон аж.

Олон нийт бөхийн барилдаан үзэхдээ “барьц сонгох” тал дээр шүүмжлэлтэй ханддаг. Харин бөхчүүд, бөх судлаачид энэ асуудлын талаар илтгэл тавьсан байна. Тухайлбал улсын начин Н.Адъяахүү “Монгол үндэсний бөхийн дүрэм, мэхний харилцан уяалдаа” сэдэвт илтгэлдээ “Одооны бөхийн барилдаан таван барьц, байрлалаар явагдаж байна гэж жишээ авч үзэж болно. Энэ таван барьцнаас ямар мэх хийгдэхгүй байгаа” гэдгийг гаргахыг зорьжээ. Мөн барьц сонгох барилдаан нь эдгээр барьцнаас барилдахад 9.6 хувьд нь гарч байгаа гэнэ. Үүнээс харахад нэг бөхийн барилдаан болоход бүгд барьц сонголтоор шийдэгдэж байна гэсэн буруу ойлголт төрж байгааг хэлжээ.

9.6 хувь гэдэг нь бага тоо хэдий ч үзэгчдэд энэ нь таалагдаагүй бололтой. Иймд бөхийн дүрмийг улам нарийн болгож, бөх сонирхогчид, наадамчин олныг чилээхгүй хурдан түргэн барилдах ёстойг хаана, хаанаа бодолцох цаг болжээ.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.